Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Буруу заагаад байхаар нь буулгачихсан самбар хэзээ “эргэн ирэх” вэ

Буруу заагаад байхаар нь буулгачихсан самбар хэзээ “эргэн ирэх” вэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

            Нутгийн удирдлагын ордны өмнө иргэдэд тун хэрэгтэй, нэгэн мэдээллийн самбар ажилладаг байлаа. 

Адаглаад л хотын цаг агаарын төлөв гардаг байсан даа. Буруу заагаад байхар нь буулгаад хаячихсан юм уу, хавар болоод утаа буурлаа гээд түлхээд унагаасан юм уу ямар ч байсан тэрхүү мэдээллийн самбар иргэдэд үгүйлэгдэж байна.

Утаа тортог багассан байж болно түүний дараа чинь хаврын улиралд тоос шороо босно. Агаар дахь тоосонцорын хэмжээг ч тэрхүү самбар мэдээлдэг байсан. Эвдэрсэн үү яасан, аль эсвэл хугацаа нь дуусаад хог дээр хаягдсан уу ямар ч байсан дээрх самбар байхгүй болоод багагүй хугацаа өнгөрлөө. Зарим нэг иргэнээс өөр үгүйлж, нүдээрээ хайж байгаа дарга, даамал л лав манай аймагт алга.  

Урин цаг ирж утаа нутаг буцаж байгаа ч шороо тоос дэгдэх нь дамжиггүй. Түүнийг хэмжиж, хэрэгтэй мэдээллийг нь иргэдэд өгдөг энэ самбар дарга нарт  биш юм аа гэхэд иргэдэд хэрэгтэй л байна. Тэгээд ч төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Энэ самбар хэзээ ашиглалтад орохыг “бурхан л мэднэ” гээд хүлээгээд л суух уу.    

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card