Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
С.Батжаргал: Газрын захирамж үг үсгийн алдаанаас болж шүүх дээр унадаг шүү

С.Батжаргал: Газрын захирамж үг үсгийн алдаанаас болж шүүх дээр унадаг шүү

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ үгийг аймгийн Засаг дарга даваа гарагийн шуурхай дээр төрийн байгууллагынханд хандаж хэллээ. Тэрбээр “Хуан лу хуан тун”-ы талаар захирамж гарга. Түвшинжаргал дарга маш зөв асуудал хөндлөө. Газрын төлбөрийн асуудал байна. Өмнө нь энэ байгууллагатай шүүхэд хандаж байсан. Аймгийн Засаг даргын захирамж үг үсгийн алдаатай болоод шүүх дээр ялагдаж байсан. Одоо тийм байж болохгүй. Үүн дээр анхаар. Аймгийн ЗДТГ-ын дарга Соёлчхүү, Газрын албаны дарга Цолмон нарын санаачлагаар Төрийн албан хаагчдад зориулсан барилга барих ажлыг дэмжинэ. Газрын албаны Цолмон дарга байна уу. Аймгаас газар аваад гурван жил болж байгаа компанийг элдэв янзаар шахах юм. Газар аваад байшин барина гээд 10 жил болсон компанийг яагаад үлдээгээд байгаа юм бэ. Том томоор нь газар авсан 2А, 1А-г яагаад шахахгүй байгаа юм бэ. 1А дэд бүтцийн асуудал нь шийдэж байна. Эдэнтэй яагаад асуудал ярихгүй жижгийг нь шахаад, байгаа юм бэ” хэмээн хатуухан хариу нэхлээ. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card