Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
 Г.Ганбаатар: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга өөрийнхөө оронд мэргэжилтнээ явуулсан

Г.Ганбаатар: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга өөрийнхөө оронд мэргэжилтнээ явуулсан

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг дарга С.Батжаргалын А/35 тоот “Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай” захирамж гарч хэрэгжиж байгаа. Гуравдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжих энэ захирамжийг зарим байгууллагын удирдлага биелүүлэхгүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар Засаг даргын шуурхайд танилцууллаа.

Тэрбээр, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга хариуцлагатай жижүүрийн хуваарьт өдрөө өөрийнхөө оронд мэргэжилтнээ явуулж ажлыг додомдсон. Ийм баймааргүй байна. Хариуцлагатай жижүүрүүд өглөөний 08.30 цагаас маргааш өглөөний 08.30 цаг хүртэл 24 цаг ажиллана” гэлээ.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/6v_4Jczmpk4" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card