Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
                      ТОСК-ийн байрны хүүхдүүд  14 дүгээр сургуульд сурна

ТОСК-ийн байрны хүүхдүүд 14 дүгээр сургуульд сурна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

               Цагаанчулуут багт байрлах ТОСК-ийн 315 айлын оршин суугчдын шилжилт хөдөлгөөн ид хийгдэж байна. Одоогоор 220 гаруй өрх албан ёсны шилжүүлгээ хийжээ. 

Энэхүү 315 айлын  оршин суугчид харьяаллын дагуу “Нийцэл” өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авна. Дээрх айл өрхүүд цэцэрлэгийн 2-5 насны 67 хүүхэдтэй. Харин нэгдүгээр ангид орсон 12 хүүхэд байгаа. Тэднийг энэ хичээлийн жилд одоо сурч байгаа сургууль, цэцэрлэгт нь явуулна. Ирэх 2021-2022 оны хичээлийн жилд хамран сургах тойргийг шинэчилж, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 26, 4 дүгээр цэцэрлэгт хамруулна. Харин сургуулийн насны хүүхдүүдийг 14 дүгээр сургуульд хамруулах болсон талаар албаныхан аймгийн Засаг даргын шуурхайд мэдээлэл хийлээ.

Харин нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхийн тулд А1001 автозамын дагуу баригдаж байгаа худалдаа, үйлчилгээний “Сансар” төвийн өмнө талд автобусны зогсоол, сүүдрэвч барихаар төлөвлөсөтухай аймгийн Авто тээврийн төвөөс үүрэг даалгаврын биелэлт ирүүлжээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card