Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Цахилгаан, дулаан, усны төлбөрийг нь чөлөөлөөгүй ЕСӨН салбар

Цахилгаан, дулаан, усны төлбөрийг нь чөлөөлөөгүй ЕСӨН салбар

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

          Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, бүх өрхийн цахилгаан,  дулаан, ус, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны долдугаар сар хүртэл тэглэсэн. Мөн дараах есөн салбараас бусад ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төр хариуцан өмнөөс нь төлөх болов. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, санхүүгийн байдал тогтвортой гэж үзсэн салбарууд              

1. Уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН

2. Банк, банк бус санхүүийн байгууллагууд

3. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид, жижиглэн худалдаалагчид

4. Интернет болон үүрэн холбооны салбарын компаниуд

5.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгчид

6. Өнгөт металл, хөр төмөрлөг, цементийн үйлдвэр

7. Криптовалютын  арилжаа эрхлэгчид  

8. Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд,

9. Бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card