ЛХАГВА
2025.04.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б. Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагч төрд зүтгэснийхээ төлөө давхардуулж цалин авдаг энэ системийг халах хэрэгтэй
Б. Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагч төрд зүтгэснийхээ төлөө давхардуулж цалин авдаг энэ системийг халах хэрэгтэй

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-ШӨХТГ-ын даргаар томилогдоод хоёр сар орчим болж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд ямар асуудлуудад анхаарч ажиллав?

-ШӨХТГ-ын даргаар томилогдоод яг хоёр сар болж байна. Энэ хугацаанд олон ажил амжуулахыг хичээлээ. Тэр дундаа импортоор орж ирж байгаа автомашины талаарх мэдээллийг хэрэглэгчдэд нээлттэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч худалдан авч байгаа автомашиныхаа мэдээллийг арлын дугаараар нь авах боломжтой болж байгаа юм. Гаалиар орж ирэхдээ осол аваарт өртсөн, эвдрэл гэмтэлтэй байсан автомашинууд хилээр орж ирсний дараа засварлагдаад шинэ мэт болчихдог. Түүгээр ч зогсохгүй улсын хилээр орж ирэхдээ сэлбэг нэрээр орж ирсэн мөртлөө хилээр орж ирсэн хойно засварлаж янзлаад шинэ мэт болгоод худалдан борлуулдаг нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс энэ талаарх мэдээллийг Сангийн яамны харьяа Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран олон нийтэд нээлттэй болголоо. Иргэд гар утсан дээрээ e-barimt аппликэйшн суулгасан байгаа.

Тухайн аппликэйшны үйлчилгээ зэс рүү ороход гаалийн мэдээлэл бий. Түүн дотор худалдан авах гэж байгаа тээврийн хэрэгслийнхээ арлын дугаарыг хийснээр дэлгэрэнгүй мэдээлэл нь гарч ирэх юм. Энэ үйлчилгээг нэвтрүүлсний үр дүнд яг энэ асуудлаар манай байгууллагад хэрэглэгчээс гомдол ирсэн байна. Тухайн иргэн худалдаж авсан тээврийн хэрэгслийн арлын дугаараа оруулаад шалгахад улсын гаалиар орж ирэхдээ 240 мянган километрийн гүйлттэй гэсэн мэдээлэл гарч ирсэн бол тухайн иргэнд худалдаалахдаа 150 мянган километрийн гүйлттэй болгож өөрчилсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, гүйлтийн хэмжээг бага болгож ухраасан зөрчил илэрсэн. Тус гомдлыг манай байгууллага шалгаж байна. Өмнө нь автомашин дундуураа хуваагдсан осол гарсан. Шалтгааныг судлаад үзэхээр сэлбэг нэрийдлээр дундуур нь хоёр хувааж оруулж ирсэн автомашиныг гагнаж нийлүүлснээс уг осол гарсан байсан. Энэ бол хүний амь насанд санаатайгаар заналхийлж байгаа процесс шүү дээ. Хэн нэгэн хүний тодорхой хэмжээний ашиг олох хомхойн сэтгэлээс болж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байна. Тиймээс энэ асуудал дээр зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан этгээд хариуцлага хүлээнэ гэдгийг бид хатуу анхааруулж байгаа.

-Иргэдээс ихэвчлэн ямар төрлийн санал гомдол ирж байна. Түүнийг нь хэдий хугацаанд шийдвэрлэж байна?

-Манай байгууллагад 2019 онд 3500 гаруй гомдол ирсэн байдаг. Харин намайг ажилд томилогдсоноос хойш буюу есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд 1100 гаруй гомдол ирсэн байна. Энэ богино хугацаанд ийм тооны санал хүсэлт, гомдол ирнэ гэдэг бол иргэд ШӨХТГ ямар чиг үүрэгтэй байгууллага вэ гэдгийг түлхүү мэддэг болсны үр дүн гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр иргэдээс санал хүсэлт авах сувгуудын тоог нэмсэнтэй ч холбоотой. Бид цахимаар буюу фэйсбүүк, сошиалиар мөн 115 дугаарт үнэ төлбөргүй холбогдон 24/7 буюу долоо хоногийн 24 цагийн турш иргэдийн санал гомдлыг хүлээн авч байна. Тэгэхээр иргэд тухайн гомдол санал үүссэн хугацаандаа өөрт боломжтой сувгаа ашиглан манай байгууллагад хандах бүрэн боломжтой болсон. Манай ирүүлсэн гомдлын дийлэнх нь хэрэглэгчтэй холбоотой асуудлууд байдаг. Тухайлбал, есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Эрдэнэт хотын айл өрхийн усны төлбөр нэмэх гэж байгаатай холбоотой санал гомдол олноор ирсэн. Тиймээс бид Усны зохицуулах хороотой тухайн асуудлаар ярилцаад цар тахалтай холбоотойгоор онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед иргэдийн орлого буурсан учраас тодорхой хугацаанд үнэ нэмэх асуудлаа хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр Усны зохицуулах хороо тус шийдвэрийг цуцалсан. Ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх тухайд тухайн цаг үед нь шийдвэрлэсэн нь 58.6 хувьтай байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 28.9 сая төгрөгийн гомдлыг барагдуулсан.

-Барилгын дотоод орчны агаарын стандарт буюу эрүүл ахуйн асуудлыг танай байгууллага хөндөж харагдсан. Яагаад энэ асуудлыг хөндөх болов?

-Тухайн барилгын дотоод орчин буюу энэ барилгын ханыг юугаар барьсан, шалыг ямар материалаар хийсэн гэх зэргээс шалтгаалаад амьсгалын замаар дамжин халдварлах, цаашлаад хорт хавдар үүсгэх хэмжээний аюултай нөлөө үзүүлдэг хүчин зүйлс бий. Гадаа орчинд ажилладгаас бусад хүмүүс хоногийн 24 цагийн 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, орон сууц, ажлын байр, сургууль, цэцэрлэг, автомашин гээд амьдралыхаа дийлэнх цагийг өнгөрүүлж байгаа дотоод орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндөхөөс өөр аргагүй болж байгаа. Тухайлбал, энэ хичээлийн жилд шинээр ашиглалтад орсон 20 сургууль, цэцэрлэгийн барилгад шинжилгээ хийхэд 40 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй буюу амьсгалын замаар өвчлөл тархах магадлалтай нян илэрсэн байна. Тиймээс бид барилгыг ямар чанартай бүтээгдэхүүнээр барьсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаарх мэдээллийг нь ил тод болгочихвол иргэд тухайн барилга байгууламжийг барьсан компаниас болоод, хүлээж авсан улсын комиссоос хариуцлага нэхэх боломжтой болно. Мөн эрүүл мэндээрээ ч хохирохгүй . Энэ асуудал дээр олон барилгын компани, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага эсэргүүцэл илэрхийлэх байх. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын 3.3 сая иргэний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг анхаарч нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй.

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтэд танай байгууллага хяналт тавьдаг гэж ойлголоо. Тэгвэл энэ төрлийн тендер шударга өрсөлдөөнийг дэмжиж чадаж байгаа юу?

-Төрөөс зарлаж байгаа худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил болон бараа үйлчилгээ худалдан авах тендертэй холбоотойгоор тендер нээхээс 10-аас доошгүй хоногийн өмнөх асуудлыг манай байгууллага хянадаг. Түүнээс цааш Сангийн яам хяналт тавьдаг. Бид төрийн байгууллагад хийсэн хяналт шалгалтын хүрээнд хуулиа барьж ажиллаач ээ. Багцалж тендер зарлах, хувь хүн, байгууллагад зориулсан тендер битгий зарлаач ээ гэдгийг удаа дараа анхааруулсан. Сонгон шалгаруулалтыг бүх компани, иргэнд нээлттэй хэлбэрээр зарлах ёстой. Энэ нь шударгаар өрсөлдөх боломж олгоно гэдгийг удаа дараа хэлж байгаа. Нэг хүн, нэг байгууллагад зориулсан тендер зарлачихаар энд ямар ч өрсөлдөөн гарахгүй байна.

-Төрийн өмчит газруудад төрийн албан тушаалтнууд ТУЗ-д орж ажилладаг асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ. Энэ асуудал дээр эрх ашгийн зөрчил үүсч байгаа юм биш үү?

-Миний хувьд орох нь ч зөв гэж бодож байгаа. Учир нь төрийн өмчийн байгууллагын ТУЗ-ийн ихэнх нь есөн гишүүнтэй байдаг. Зургаа нь төрөөс, гурав нь хараат бусаар иргэдийн төлөөлөгч орж ажилладаг. Миний хувьд Эрдэнэс Таван толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. УУХҮЯ-тай энэ асуудлыг бид нэлээд ярьж, зөвшилцсөн. Тухайлбал, Эрдэнэс Таван толгой ХХК-ийн ТУЗ-д намайг томилогдсоноос хойших хоёр сарын хугацаанд долоон удаагийн тендерийг бид түдгэлзүүллээ. Нэг хүний, нэг байгууллага руу чиглэсэн байдлаар тендер нь орж ирэхэд түүнийг нь ТУЗ-ийн гишүүд мэддэггүй. ТУЗ дээр жилийн хугацаанд хичнээн тендер зарлах боломжтой вэ, тухайн нөхцөлд энэ асуудал дээр тендер зарлая гэсэн шийдвэр л гаргаж байгаа. Сонгон шалгаруулах хороог байгуулж өгч байгаа. Бусад нь тухайн хорооны асуудал болчихоод байгаа.Гэтэл тусгайлчилсан хувь хүн, байгууллага руу зориулсан хэлбэрээр тендер зарлаж байна. Хоёрдугаарт, төрийн компани буюу төрийн өмчит уул уурхайн компани хувийн өмчит уул уурхайн компани хоёрын хооронд хэзээ ч өрсөлдөөн явагдахгүй байна. Тиймээс хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ мэтчилэн асуудлууд байгаа учраас би ТУЗ-д орж ажиллахыг зөвшөөрсөн. Хоёрдугаарт, ёс зүй талаасаа ТУЗ бол өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Сардаа юм уу, улиралдаа нэг удаа хуралдаж байгаа шүү дээ. Гэтэл ТУЗ-ийн гишүүд сар бүр тогтмол цалин авч байгаа. Тухайлбал, МҮОНРТ дээр улиралд ганцхан удаа хуралддаг хэрнээ сар бүр цалин авсан гэдэг асуудлыг хурцаар шүүмжилж харагдсан. Тиймээс төрийн албан хаагчид ёс зүйн хувьд давхар цалин авахаас татгалзах ёстой. Өөр дээрээ жишээ авахад, би ШӨХТГ-аас цалин авч байгаа. Гэтэл тэнд ТУЗ-д сардаа нэг удаад магадгүй улиралд нэг удаа хуралд суусныхаа төлөө яагаад бүтэн сарын тогтмол цалин авах ёстой юм бэ. Тиймээс үнэхээр хуулийн дагуу олгох ёстой бол нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулах уриалга гаргасан. Тиймээс Би ТУ3-өөс авсан цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болсон. Үүний гол утга учир нь төрийн албан хаагч төрд зүтгэснийхээ төлөө давхардуулж цалин авдаг энэ системийг халах хэрэгтэй гэдэгт л байгаа юм.

-Нууц биш бол таны Эрдэнэс Таван толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах цалин хэдэн төгрөг байдаг юм бол?

-Монгол Улсын Засгийн газрын журмын дагуу Төлөөлөн удирдөх зөвлөлд орж ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүүгүй хэмжээгээр цалинжуулахаар заасан. Тэгэхээр 800 гаруй мянган төгрөг болж байгаа. Энэ мөнгө миний амьдралд илүүдсэндээ нийгмийн сайн сайхны төлөө зарцуулж байгаа хэрэг биш л дээ. Би ч бас ардаа амьдралтай учраас хүн бүрийн амьдралд тохиолддог хоол унд, хувцас хунар, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт асуудлууд тулгарч л байгаа.

Гэхдээ надад төрд ажиллаж байгаа албан тушаалтан хоёр зэрэг цалин авахыг хүлээн зөвшөөрөх ёс зүй байхгүй. Үүнд л гол учир нь бий. Бид төрийн албан хаагчийн тангараг өргөхдөө ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэдгээ тангарагласан хэрнээ заавал авах ёстой юм шиг, алба юм шиг ийм байдлаар төрийн албан хаагчид битгий хандаасай л гэж хүсч байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ТӨРИЙН ДАЛБААГ 45 ХЭМЭЭР БӨХИЙЛГӨНӨ
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих