Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ЗУРГААН НАС ХҮРЧ БАЙГАА ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАНА

ЗУРГААН НАС ХҮРЧ БАЙГАА ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

БСШУС-ын сайдын тушаалаар зургаан нас хүрээгүй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэхийг хориглосон. Ингэснээр  2013 онд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Энэ ондоо багтаж  зургаан нас хүрч байгаа тохиолдолд  сургуульд хамрагдах боломжтой болж байна.

Орхон аймгийн хэмжээнд ирэх 5-р сарын эхээр нэгдүгээр ангийн элсэгчдээ бүртгэнэ. Баян-Өндөр сумаас 2013 онд төрсөн хүүхдийн судалгаа ирсний дараа сургуулиудад элсүүлэх хүүхдийн тоо, судалгаа гардаг гэдгийг БСУГ-ын Сургалт арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дашням мэдээллээ.

БСШУС-ын сайдын тушаалаар нэгдүгээр ангид элсэгчдийг ямар нэгэн шалгалтгүйгээр элсүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн байршил, сургалтын орчин зэргээс хамаарч сургалтын чанарын ялгааг арилгахыг чиглэл болгосон байна.  Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт аймаг, орон нутгийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоохыг БСУГ-ын дарга нарт үүрэг болгожээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card