БЯМБА
2025.05.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Эрдэнэтийнхэн 60 километрийн цаанаас ундны усаа зөөж хэрэглэдэг
П.Пүрэвлхагва: Эрдэнэтийнхэн 60 километрийн цаанаас ундны усаа зөөж хэрэглэдэг
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг түшиглэн хөгжлийн гараагаа эхлүүлсэн аймаг бол Орхон аймаг. Энэ аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, одоо хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашдын зорилтыг хэрхэн тодорхойлж байгаа талаар Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагватай ярилцлаа.   - Сайхан намаржиж байна уу...?   Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутаг орныхоо хөгжил, иргэдийн аж амьдралд чиглэсэн ямар шинэ хөтөлбөр хийж хэрэгжүүлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье. -Үйлдвэржилтийн өлгий болсон Эрдэнэт хотод Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд амьдарч, хөдөлмөрч байдгаараа онцлогтой. Иргэдийн амьдралд тулгамдаад буй асуудлыг шийдэх, нутаг орныхоо ерөнхий хөгжил, төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь аль ч аймгийн төрийн захиргааны байгууллагын үүрэг. Бид энэ жишгээр ажиллаж байна. 2016 оны сонгуулиар манай аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ хүрээндээ Засгийн эрхийг бүх салбарт удирдаж, өмнөхөөсөө сайныг нь  үргэлжлүүлж, мууг нь сайжруулж, шинийг санаачилж сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байна.  - Тухайн онд  аймаг орон нутгийг хөгжүүлэхэд хэдий хэмжээний төсөв мөнгө, ямар бодлого хэрэгжүүлэх, төр засгийн бодлого, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх зэрэг шийдвэр гаргах түвшинд ажилладаг, хяналтын байгууллага бол иргэдийн төлөөлөгчдийн хурал. Орхон аймаг 2018 онд хэдий хэмжээний төсвөөр ямар ажил хийж амжуулав?  -Хэдэн жилийн өмнө Орхон аймгаас өөр бие даасан төсөвтэй аймаг байдаггүй байлаа. Сүүлийн жилүүдэд Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь  гээд нэлээд хэдэн аймаг нэмэгдэж байна. Ер нь орон нутаг өөрөө бие даасан санхүүтэй байна гэдэг бол хөгжлийн нэг шат ахиж байгаа үзүүлэлт. Бусад аймгууд ч бас өөрийн онцлог давуу талаа ашиглаад, түүгээрээ орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэх хэмжээнд очих нь зөв. 2012 онд орон нутгийн өөрийн хөрөнгө оруулалт 15 тэрбум хүрч байлаа. 2013-2016 онд 40-70 тэрбум болж өссөн. Харин манай бүрэн эрхийн хугацаанд 14 орчим тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр бид төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулах нь чухал. Энэ жил манай аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт гурав орчим тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн суудалтай цэцэрлэг бариулсан. Ийм аймаг олон биш байх. Баян-Өндөр сумын гурван  баг огт цэцэрлэггүй байсан. Албан ёсоор 103 мянган хүн амтай ч албан бусаар 120  мянган хүн амьдарч байна. Мөн Эрдэнэт хотыг тойрсон Булган,  Сэлэнгэ аймгийн зарим сумдын иргэд ч манайхаас бүх төрлийн үйлчилгээгээ авдаг.  Тэгэхээр бид хүн амын эрүүл мэнд, орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд албан ёсны тооноос давсан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Орон нутагт төсөв санхүү хэзээ ч хангалттай байдаггүй. Өмнөх засгийн үед 4-7 төгрөгөөр хийж байсан ажлыг бид 1.4 төгрөгөөр хийх шаардлага гарсан учраас асуудлаа зөв эрэмблэх нь чухал.   - “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг дагаад маш олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Эднээс аймаг орон нутагт хэдий хэмжээний татвар бүрдүүлдэг вэ?  -Ер нь Орхон аймаг том жижиг нийлсэн 3000 гаруй аж ахуйн нэгжтэй. Орхон аймгийн төсвийн 30 орчим хувийг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг бол 70 гаруй хувийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК дангаараа бүрдүүлдэг. Том үйлдвэрт 6000 гаруй хүн ажилладаг  гэхлээр бүтцээрээ дийлэнх хувийг эзэлж байгаа. Бид иргэдээ, бизнес эрхлэгчдээ бүх бололцоогоороо, бодлогоор дэмжиж ажиллахыг хичээж байна.   - Эрдэнэт хот Баян-Өндөр сумын нутагт оршдог. Гэтэл 120 гаруй мянган хүн амтай гэлээ. Газар нутаг багатай аймагт хүн ихээр суурьших нь алсдаа Улаанбаатар хот шиг бөглүү, түгжрэл, ядууралтай хот болж хувирах юм биш үү...?  -Үнэн. Хүн ам ихээр төвлөрч байна. Гэвч тэднийг хүлээж авахгүй ээ , өөр газар оч гэх эрх бидэнд байхгүй. Нэгжийн хуваарилалтаар нэг баг дээр хоёр сумын хэмжээний хүн ам төвлөрч байгаа ч багийн бүтцээр төрийн үйлчилгээг хүргэж байна. Цагдаагийн газраар жишээ авч үзэхэд нэг цагдаад ногдох хүн ам, тээврийн хэрэгсэл гэхэд улсын дунджаас хэд дахин их байдаг. Манай аймаг нягтрал, төвлөрлөөрөө улсдаа тэргүүлдэг. 84,4 мянган га газартай. Гэхдээ хүн амын төвлөрлөө дагаж хөгжил ирдэг гэхээр энэ бол давуу тал шүү.  - Хүн ам ихтэй байгаагийн нэг сул тал нь гэмт хэргийн тоо өсөх хандлага нэмэгддэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах чиглэлийн ажил хэр үр дүнтэй байна вэ?  -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зардлыг нь гаргаад “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ оны эхний есөн сарын байдлаас үзэхэд манай аймагт гэмт хэргийн тоо, гаралт буурсан илрүүлэлт нэмэгдсэн гэсэн таатай мэдээ гарсан. Зам тээврийн осол, согтуугаар үйлдэгдсэн болон, хүүхэд оролцсон гэмт хэрэг харьцангуй буурсан. Шинээр хэрэгжсэн эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор эзэнгүй хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Орон байрны хулгайн  хэрэг ихээр үйлдэгдэж байгаа учраас Эрдэнэт хотын бүх гудамж, орон сууцыг камержуулалтын нэгдсэн төвтэй болгохоор ярилцаж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч ийм бодлого тусгагдсан. Нийтдээ найм орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Аймгийн төсвөөс 1 тэрбум төгрөг гаргаж ажлыг эхлүүлсэн. Уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам ч дэмжинэ гэсэн. Манай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Батбаярын санаачилгаар 30 гаруй сая төгрөгийн шагналын санг ГХУСАЗЗ-с гаргаад камержуулалтын уралдаан зарласан. Энэ уралдаанд манай аймгийн иргэд, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож 360 гаруй сая төгрөгөөр камер тавиулж өөрсдийн болон бусдын эд зүйлсийг хамгаалсан. Үр дүнтэй, цар хүрээтэй энэ ажлыг дараа жил ч бас үргэлжлүүлнэ.  - Анхаарал татсан нэг зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал ургадаг. Үүнийг тээвэрлэх гэмт хэрэг ихээр гардаг. Зохицуулах зөвлөлөөс,  аймаг орон нутгийн удирдлагын түвшинд ч тэр хэрхэн анхаарч байна вэ. Тэр ургамлыг устгалд оруулдаг биз дээ?  -Уг ургамал манай аймгийн ойролцоо ургадаг юм билээ. Үүнийг Орхон аймгийн иргэд тээвэрлэх, зуучлах гэмт хэрэгт холбогддог. Өнгөрсөн жил гурван иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэсэн хэрэгт холбогдсон бол өнөө жил 10 гарчихсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс зардал мөнгийг нь шийдээд Цагдаа, Тагнуулын байгууллагатай хамтраад нууцаар устгалын ажил хийдэг.   - Орхон аймгийг аж үйлдвэрийн хот болгох тухай ярьж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Эрдэнэт хот” болгочихвол цаашдаа ямар асуудал дээр түлхүү анхаарвал зохих вэ?  -Засаглалын тогтолцоог тогтвортой байлгах нь зүйтэй. Аймгийн, сумын, хотын хөгжлийг богино хугацаагаар бодож болохгүй юм байна. Үгүй ядаж, 20 жилээр хэтийн төлөвийг нь бодолцох ёстой. Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө дөрвөн жилээр алдагдаж байгаа ч явж л байна. Эрдэнэтийн хүн ам энэ байгаагаасаа илүү хүн амын тоо өслөө ч даах хэмжээний газар нутгийн асуудлыг ярилцаж нэг мөр шийдэх хэрэгтэй. Харьцангуй урт хугацааны дараа бид цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг барьж дуусгалаа. Цаашдаа анхаарах зүйл бол ундны усны эх үүсвэр. Бид 60 километрийн цаанаас ундны усаа зөөж авч, ахуйдаа хэрэглэдэг. Энэ нь үйлдвэрийн мэдлийн аж ахуй байдаг. Тийм учраас Эрдэнэт хотын ундны усны нэгдсэн аж ахуйг зайлшгүй байгуулах ёстой. Байгалийн баялаг дуусдаг. Энэ жишгээр 60 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц дууслаа гэхэд энэ хотын ард иргэд цаашдаа амьдрах л ёстой. Тэгэхээр иргэдийн цаашдын амьдралыг бодох нь чухал. Хүн усгүй бол амьдрахад бэрх. Судалгаа хийгээд үзэхээр хотыг бүрэн хангах ойрын цэвэр усны эх үүсвэр байдаггүй юм. Дулаан цахилгааны эх үүсвэрийн хувьд Эрдэнэтийн Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа учраас хүн ам хоёр дахин нэмэгдсэн ч асуудалгүй. Хөгжилтэй цэцэглэлттэй, тайван, цэвэрхэн сайхан хот ч цаашдаа усны нэгдсэн аж ахуй байгуулах асуудлыг нэн түрүүн шийдэх шаардлагатай байгаа юм.                                                               Эх сурвалж: Ulsturch.mn  [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/