МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭ-ийн холбооны удирдлага санхүүгийн зөрчил гаргажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭ-ийн холбооны удирдлага санхүүгийн зөрчил гаргажээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа болон санхүүд тус холбооны Хянан шалгах комиссын гишүүн Б.Алтанхуяг шалгалт хийж, тайлангаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн хорооны албан шаардлагын дагуу уг шалгалтыг хийсэн гэдгээ Б.Алтанхуяг мэдэгдсэн юм.             Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчид, удирдлага санхүүгийн ноцтой зөрчлүүдийг олон удаа гаргасан байна. Дарга Г.Батбаатар нь 2011 оноос хойш үйл ажиллагааны тайлангаа удирдах зөвлөлдөө гаргаж өгөөгүй. ҮЭ-ийн хороо өөрийн дүрэмтэй ажиллах ёстой байтал дүрэмгүй ажиллаж иржээ. Үйл ажиллагааны үндсэн чиг баримжаа болох дүрэмгүй учир тэргүүлэгчид нь дураараа төсөв батлаж, захиран зарцуулсан. ҮЭ-ийн байгууллага нь өөрийгөө санхүүжүүлж, гишүүдийн татвараас санхүүжилтээ бүрдүүлэх ёстой. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс 2011 онд 30 сая, 2012 онд 58 сая, 2013 онд 54 сая төгрөгийн татаас авч, ямар ч хяналтгүйгээр зарцуулсан байна. Тус холбооны дарга Г.Батбаатар нь мөрийн хөтөлбөртөө тусгагдсан заалтыг биелүүлээгүй мөртлөө өөрөө 3 саяаас дээш төгрөгийн цалин авч байна. Ажилчдын цалинг 2015 онд одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн заалтаа огт хэрэгжүүлээгүй. Холбооны нэр дээр бүртгэлтэй ганц машинтай атлаа гурван гарааш барихад 11 сая 416 мянган төгрөг зарцуулсан. Мөн Булган аймгийн Хангал сумаас 12 сая төгрөгөөр газар худалдан авсан нь хууль бус, баримтгүй байжээ. Мөн “Шинэ бүтээн байгуулалтыг дэмжих” гэсэн хөтөлбөр гаргасан нь ҮЭ-ийн тухай хуулийг зөрчиж байгаа учир зогсоох, шагнал, хандив гэсэн зарцуулалтаар баримтгүйгээр сүүлийн гурван жил 30 гаруй сая төгрөг зарцуулсан нь хууль бус ажиллагаа болсон гэж үзсэн байна. Дээрх санхүүгийн зөрчлүүдээс харахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭ-ийн холбооны удирдлага, тэргүүлэгчид нь гишүүддээ ажлаа тайлагнадаггүй, дүрэмгүй, санхүүгийн ноцтой зөрчил гаргадаг нь дээрх шалгалтаар илэрсэн байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ