МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мэндчилгээ: Баян-Өндөр сумын 20 жилийн ойн мэнд дэвшүүлье
Мэндчилгээ: Баян-Өндөр сумын 20 жилийн ойн мэнд дэвшүүлье
Монголчууд бид 1990 онд нийгмийн өөрчлөлт хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авсан. Энэхүү Үндсэн хуулиар Монгол улс “хот”-гүй болж, нийслэл, аймаг, сум хорооны засаг захиргаатай байхаар хуульчлагдсан тул Эрдэнэт хот маань Орхон аймаг хэмээн нэрээ өөрчилсөн түүхтэй. Улмаар Баян-Өндөр, Жаргалант гэдэг хоёр сум байгуулагдсан билээ. Орхон аймгийн Баян-Өндөр сум 1994 онд анх зохион байгуулагдаж, анхны Засаг даргад Л.Сэдбазар гэж ангийн найз минь сонгогдож, ИТХ-ын даргад Ч.Бадамдорж гэдэг хүн ажиллаж байсан юм. Ингээд 1996 онд Монгол улсын бүх шатны сонгуулиар Ардчилсан нам олонхи болж, Орхон аймаг, Баян-Өндөр, Жаргалант суманд мөн ялалт байгуулж байлаа. Миний бие Баян-Өндөр сумын Засаг даргад сонгогдож, дөрвөн жил ажилласан юм. Засаг даргаар ажиллах хугацаандаа миний бие төрийн алба, төрийн алба хаагчдад иргэдийн төлөө шударга, ил тод, ёс зүйтэй байх зарчимд тулгуурлаж, хатуу шаардлагатай байсан нь одоо эргээд харахад, баримталж явсан зарчим маань зөв гэж бодогддог. Ер нь ямарваа ажлыг гүйцэтгэхэд тухайн хувь хүний боловсрол,  мэдлэгээс гадна эх орон, нутаг ус, ард иргэдээ гэсэн сэтгэл зүрх хичээл зүтгэл чухал юм билээ. Баян-Өндөр сум байгуулагдаад 20 жилийг ардаа орхижээ. Баян-Өндөр сум нь Монгол улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай гэдгээрээ алдартай. Ийм учраас төрийн үйлчилгээг иргэдэд жигд хүргэхэд ихээхэн хичээл зүтгэл, цаг нар шаардах хүндхэн ажил алба юм. Баян-Өндөр сумын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг анхаарах учиртай. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн албанд ажиллаж байсан Засаг дарга Б.Жигдэнгомбо, С.Жаргалсайхан түүний тамгын газрын хамт олондоо, орлогч И.Амгаланбаатар, М.Амаржаргал, Тамгын газрын дарга В.Сумъяасүх, Ж.Гэрэлмаа, Л.Дулмаа нар болон сумын ИТХ-ын дарга Х.Буянхишиг, М.Толя, сумын үе үеийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдэд 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Орхон аймгийн Засаг даргын зөвлөх  Т.Алтанхуяг     
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ