БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэн юу хэлэв
Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нарын хооронд гал гарахаар асуудал үүсчээ. Бидэнд олдсон мэдээллээр аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбатыг өрөөндөө байхад нь тас хар нүдний шилтэй нэг хүн орж ирээд “Сэлэм Тогмид гэж хэн бэ” гэсэн гарчигтай хуруу зузаан цаас оруулж өгчихөөд л гараад явчихсан гэнэ. Түүн дотор Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягийн талаар мэдээлэл байжээ. Б.Батхуяг дарга бусдыг ажил албан тушаалаараа айлган сүрдүүлдэг, төрийн ажлыг унагадаг, автын осол хийсэн, түүнийгээ нуун дарагдуулсан, төрийн албан хаагчдыг дарамталдаг, Эко хорооллын ажлыг нураасан, Хууль зүйн хэлтсийн ажил муу байгаа гээд л баахан муулсан аж. Д.Энхбат дарга ч хар нүдний шилнээс өөр барих барьцгүй тэр нөхрийн өгсөн материалыг аваад Б.Батхуягийн эсрэг сэлэм эргүүлэхээр шийдсэн бололтой. Нэлээн хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Б.Гүндалайг төрийн ордноос гараад машиндаа суух гэж байхад нь нэг нөхөр гүйж ирээд тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг хятадын тагнуулын байгууллагатай холбоотой гэсэн бичиг цаас өгчихөөд усанд хаясан чулуу шиг алга болсон хэрэг мандаж байсан. Тэр дүр зураг манай Эрдэнэтэд өрнөж эхэлсэн бололтой. Д.Энхбат дарга ч олон жил бизнес хийсэн, АН-ыг Эрдэнэтэд багагүй хугацаанд удирдаж явсан хүний хувьд хар нүдний шилтийн хэдэн хуудас цаасанд ач холбогдол өгч улмаар Б.Батхуягийн ажлын өрөөний үүдийг сэмхэн чагнаж, цагийг нь бүртгэх зэргээр барьцаа улам лавшруулахаар ажилласан бололтой. Уг нь аймгийн ЗДТГ-т хамгийн нээлттэй, ил тод байдаг нь Хууль зүйн хэлтсийнхэн. 2013 оноос өмнө аймгийн ЗДТГ-ынхан бүү хэл иргэд ч Хууль зүйн хэлтсийн хийдэг ажлыг мэддэггүй байсан гэхэд буруудахгүй болов уу. Д.Доржпалам даргатай Хууль зүйн хэлтсийнхэн л ажлаа муу хийдгээс болж Эрдэнэтчүүд бид аймгийн Засаг даргаа шорон луу ачуулж байсан гашуун түүхтэй. “Орхон аймгийн Засаг дарга тэдэн жилийн ял авлаа” гэсэн мэдээлэл төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эрдэнэтчүүд бидний чих мөн ч их халууцсан. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын зүгээс гаргаж байгаа захирамж, бичиг баримт хуулийн хүрээнд, хууль зөрчихгүй, шүүхийн хаалга татахгүй байх тэрхүү шаардлагыг аймгийн Хууль зүйн хэлтсийнхэн л хийдэг. ЗДТГ-ын хоёрдугаар давхарт байрлах Хууль зүйн хэлтсийнхэний өрөөний үүдэнд иргэд өргөдөл, гомдлоо өгөхөөр дугаарлан зогсдог дүр зургийг одоо ч харж болно. Эндээс харвал тэнд л төрийн ажил өрнөж байгаа юм шиг сэтгэгдэл зарим үед төрдөг. Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн даваа гарагийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын орлогч Д.Энхбат нэгэн мэдэээлэл хийсэн юм. Тэрбээр “Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг зургаадугаар сарын 3-нд ажлын байран дээрээ архидан согтуурсан, маргааш нь буюу 4-нд ажил тасалсан. Энэ тухай өөрт нь мэдэгдэхэд хүлээж авахгүйгээр үл барам төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан. Манай тамгын газар архигүй хамт олон. Архины тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй Хууль зүйн хэлтсийн дарга өөрөө ийм ёс зүйгүй үйлдэл үзүүлсэн. Улмаар тавьсан шаардлагыг хувийн өс хонзонгийн байдлаар эргүүлж миний Герман улсад ажилласан ажлыг зугаа цэнгээн эргүүлж яваад ирсэн гэдэг мэдээллийг нийгэмд цацсан. Иймээс би аймгийн Төрийн албаны зөвлөлд хандсан. Өөрийн зүгээс Герман улсад ажилласан тухайгаа ч шалгуулна. Мөн аймгийн ЗДТГ-ын Ёс зүйн хороонд энэ хүнийг шалгуулна. Бид энэ хүнийг төрийн албанд бойжуулж авах гэж, өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх гэж 1.6 жил оролдлоо. Бойжуулж болдоггүй юм гэж  байдаг юм байна. Иймээс энэ хүний гаргасан үйлдлийн талаар холбогдох шугамаар нь асуудлыг тавьсан. Түүнийхээ эцсийг ч үзнэ. Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу энэ хүнд ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдах байх.гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм. Бид энэхүү нөхцөл байдлыг тодруулах үүднээс аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нараас дараахь тодруулгыг авсан юм. Д.Энхбат: Төрийн албаны салбар зөвлөлд хандсан -Таны хийсэн мэдэгдлээс харвал асуудлыг тогоон дотроо шийдэж болоогүй юм уу? -Аймгийн Засаг даргын орлогчийн хувьд, ахмад хүний хувьд хэлж үзсэн. Хүлээж аваагүй. Тэр бүү хэл төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл үзүүлсэн. Зургаадугаар сарын 3-нд ажлын цагаар албан өрөөндөө архи уусан, маргааш нь ажил тасалсан үйлдэл нь төрийн албан хаагчийн хувьд байж болохгүй зүйл. За, тэгээд яахав миний хувьд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болоод аймгийн ЗДТГ-ын ёс зүйн хороонд бичиг тоот өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халах хүртэл арга хэмжээ авах заалттай. Түүгээрээ шийдэгдэх байлгүй дээ. -Засаг даргын эзгүй хойгуур таны зүгээс “Төгөл гарден”-ы газрын захирамжийг гаргуулах асуудлаас болж үл ойлголцол үүсэн үү. “Төгөл гарден”-ы барилга газрын зөвшөөрөлгүй, тэр бүү хэл инженерийн шугам сүлжээн дээр баригдсан гэх мэдээлэл байна. Асуудал эндээс эхэлсэн юм биш үү? - Би эцэг эхээс наймуулаа. Бүгдийг нь удирдаад бизнес хийж байсан. Нэг гэр бүлийнхэн нийлээд бизнес хийхэд хэцүү юм билээ. Тэгээд л би худалдаа үйлчилгээний салбараа төрсөн дүү Гантөмөртөө шилжүүлсэн. Тэр хүн одоо миний үгэнд бүү хэл аав, ээжийн үгэнд ч ордоггүй. Биеэ даагаад л явж байгаа. Би ч ажилд нь хутгалддаггүй. Тийм болохоор би “Төгөл гарден” газрын зөвшөөрөл байгаа үгүйг  ч мэдэхгүй, тэр инженерийн шугам сүлжээ энэ мэтийг нь ч мэдэхгүй ээ. -Үүнээс гадна таныг нэлээн хэдэн томоохон тендэрийн ард байдаг гэсэн яриа Тамгын газар хавиас гарч байна. Тухайлбал, “Сэцэд”  компанийг тендэрт ялуулах ажлыг та хийсэн юм биш үү? -Тийм юм байхгүй ээ. Миний ажил үүргийн хуваарьт ч тендэр шалгаруулалтын тухай ордоггүй. Би хүнийхээ хувьд “Сэцэд” компанийн захирал н.Батбаярыг бол танина, мэднэ. Бид чинь мөр зэрэгцээд Эрдэнэтэд бизнес эрхэлж байсан улс. Замын ажлын тендэрт “Сэцэд” компанийг шалгаруулсан тендэрийн комиссоос нь асуу. Холбогдох албаныханы зүгээс Засаг даргын орлогчийн хувьд “Сэцэд” компанийн талаар танилцуулахдаа надад “муу компани” гэсэн мэдээллийг өгч байсан. Яагаад “Сэцэд” компани шалгарсан гэдгийг шалгаруулсан хүмүүс л мэдэх байх. Надтай ямар ч холбоогүй. -Та ойрын хугацаанд хоёр ч удаа Герман орныг зориод ирлээ. Ямар ажлаар удаа дараа яваад байгаа юм бэ. Иргэд энэ талаар мэдээлэлгүй л байна шүү? -Тэр үнэн. Хийх гэж байгаа ажлынхаа талаар болоогүй байхад нь мэдээлэл өгвөл гарах үр дагавар нь ажилд маань нөлөөлөх гээд байсан юм. Хоёр удаа Герман явлаа. Гадаад харилцааны яам, Уул уурхайн яамны хувьд миний Герман явсаныг мэдэж байгаа. Би тайлангаа өгдөг. Миний явсан ажил бол уул уурхайн нөхөн сэргээлтийн, ногоон байгууламжийн чиглэлээр явсан. Энэ ажил Эрдэнэт үйлдвэрийн хаалтын менежменттэй ч холбоотой. Үйлдвэрийн удирдлага Ц.Даваацэрэн захиралд танилцуулсан. Хамтран ажиллах боломтой гэсэн. Уул уурхайн нөхөн сэргээлтийг Герман улс дэлхийд гайхалтай хийж байна. Тэдний зүгээс бидэнтэй хамтарч ажиллах сонирхол их байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн нөхөн сэргээлтээ дэлхий дахинд тэр тусмаа Ази тивд сурталчлахад Монгол оронтой хамтарч ажиллах нь чухал гэдгийг тэд ойлгож байгаа. Манайд ч тэр улсын технологи ажлын туршлага нь хэрэгтэй байна. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг болсон өнөө үед Германы нөхөн сэргээлт байгаль орчинд маш хэрэгтэй. Уул уурхайгаас үлдсэн онгорхой нүхийг 100 хувь нөхөн сэргээж байна. Үүнийг л Монголд оруулж ирэх ажил хийж байна. Саяхан Монгол Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийнхэн уулзаж гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Гэтэл Б.Баттулга сайд ажлаа өгснөөр хойшлогдоод байгаа. Монголын талын дарга нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байдаг. Гэсэн ч бид ажил хойшлуулахгүйн үүднээс санамж бичигт гарын үсэг зуралцаад байгаа. Нөгөө нэг ажил нь Баян-Өндөр уулыг моджуулах ажлыг Герман улстай хамтран хийхээр ажиллаж байна. 200 мянган еврогийн төсөвтэй томоохон ажил. Манай Баян-Өндөр уул чинь дээхэн үедээ буга, согооны орон байсан. Буга нь Бугат талаасаа, согоо нь Согоот талаасаа ирээд Баян-Өндөрт уулзалддаг байж. Өнөөдөр бид буга согоогоо үгүй болгосон. Моджуулах, ан амьтантай болгох л ажил. Дээрх мөнгөний 90 хувийг Германы талаас гарна. Үлдсэн 10 хувийг Эрдэнэт үйлдвэр, аймаг, улсын төсөв гээд босгоно. Энэ төслийг хэдэн жилийн турш үргэлжүүлэх тал дээр Германы талтай хамтран ажиллаж байгаа. Ийм ажил хийгээд ирэхэд Б.Батхуягийн зүгээс Германд зугаа цэнгэл хөөж байгаад ирсэн гэдэг яриаг гаргасан байсан. Б.Батхуяг: Газартай холбоотой захирамж дээр Г.Зоригт дарга л гарын үсэг зурна -Таныг Улаанбаататрт томилолттой хойгуур аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат  Хууль зүйн хэлтсийн дарга ажлын байран дээр архидан согтуурсан, ажил тасалсан ер нь л болж бүтэхгүй нэг хүн байгаа талаар Засаг даргын шуурхай дээр мэдэгдсэн. Бүр бусдад нь сэрэмжүүлэг, сануулга болгосон. Архитай холбоотой асуудал дээр ямар хариу өгөх вэ? -Тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр “Хүүхдийн эрх-2014” улсын зөвлөгөөн манай аймагт болсон. Хууль зүйн хэлтэс санаачлан энэ ажлыг эхлүүлсэн. Ачаалалтай ажилласан. Зургаадугаар сарын 3-нд ажлаа хийсэн, Засаг дарга гадагшаа явах гэж байсан учраас өмнө нь хийж амжуулах ажил их байсан. Юун архи уухтай манатай. Тэгээд ч би төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүн. Зургаадугаар сарын 4-ний үдээс хойш Засаг дарга хот явсан. Үдээс өмнө нь манай хэлтсийнхэнд Г.Зоригт дарга албан ёсны чөлөө өгсөн. Тиймээс Д.Энхбат даргын хэлээд байгаа ажлын цагаар архи уусан, ажил тасалсан гэдэг бол ор үндэсгүй зүйл. Г.Зоригт дарга байсан учраас ирэхлээр энэ асуудлаар албан ёсны тайлбар, мэдээлэл өгнө. -Ямар ч шалтгаангүйгээр хоёр хүн муудалцахгүй. Ямар нэг үл ойлголцол эсвэл үзэл бодлын зөрүүгээс болоод “гал гарсан” байх. Таны хувьд Д.Энхбат даргыг шаардлага тавихад нь хүлээж авахгүйгээр үл барам хэл амаар доромжилж, айлган сүрдүүлээд зогсохгүй Герман улсад явсан ажлыг нь зугаалж, цэнгэж яваад ирсэн гэж тайлбарласан юм уу? -Тийм зүйл байхгүй. Архи уусан, ажил тасалсан зүйл болоогүй, тийм юм болох ч үгүй гэдгээ хэлсэн. Гэтэл болсон, би мэднэ л гэсэн. Д.Энхбат даргыг Герман улсад ажилласан тухай би ямар нэг байдлаар бусад хүн, хэвлэл мэдээлэлд “зугаалж, цэнгэж яваад ирсэн” гэж хэлж ярих шаардлага ч байхгүй. Энэ бол бодит байдалтай нийцэхгүй зүйл гэж хэлэх байна. -Тэгээд юунаас болж ийм асуудал үүсэв. Гадуур яригдаад байгаа газрын тухай захирамж дээр гарын үсэг зуруулах гэхээр нь та татгалзсан юм уу? -Ер нь яахав захирамжтай холбоотой зүйл л дээ. Би дээр хэлсэн Засаг дарга Г.Зоригтыг ирэхлээр илүү тодорхой мэдээлэл өгнө. Д.Энхбат даргын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй газартай холбоотой захирамж гаргах улмаар гарын үсэг зурахаас үүдэлтэй л зүйл. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, хэлтсийн даргын хувьд Орхон аймгийн Засаг даргыг хууль зөрчүүлэхгүй байх, хууль зөрчсөн захирамж, албан тоот гаргуулахгүй байх үүрэг хүлээдэг. Ажил үүргийнхээ дагуу газартай холбоотой захирамж дээр аймгийн Засаг дарга Г.Зоригт л гарын үсэг зурах ёстой гэсэн шаардлага тавьсан. Д.Энхбат даргын хувьд Г.Зоригт даргыг эзгүй хойгуур орлож байгаа хэдий ч газартай холбоотой шийдвэр гаргах, захирамжин дээр гарын үсэг зурах ёсгүй. Ийм л зүйл болсон. -Осол гаргасан, түүнийгээ нуун дарагдуулж иргэдийг  хохироосон гэсэн мэдээлэл байгаа. Энэ тал дээр юу гэх вэ? -Тавдугаар сарын сүүлчээр, амралтын өдрөөр миний хувийн машиныг таньдаг хүн маань унаж яваад машинтай шүргэлцсэн тохиолдол гарсан. Түүнээс биш миний хувьд албаны машин унаж яваад осол гаргасан зүйл байхгүй. Иргэн хохироосон зүйл болоогүй. -Таныг төрийн албан хаагчдыг дарамталдаг, хэл амаар доромжилдог айлган сүрдүүлдэг гэсэн мэдээллийг Д.Энхбат дарга хийсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? -Төрийн ажлыг хийж байгаа бол нам эвсэл, найз нөхрийн журмаар асуудалд ханддаг байж болохгүй. Зарчимч хатуухан шаардлага тавьдаг болохоор зарим нэг хүний хувьд бачимддаг байх л даа. Тухайлбал, төрийн албан хаагчийн өрөөнд гадны нэг нөхөр орж ирээд хэдэн ширхэг бичгийн цаас аваад юм канондоод, компьютер дээр нь мэйлээ шалгах, фэйсбүүкэд ордог үзэгдэл мэр сэр гардаг. Үүнийг нь болиулах шаардлага тавихад, хүмүүс эмзэг хүлээж авдаг. Төрийн ажил иргэнийхээ төлөө байдаг болохоос найз нөхөд, таньдаг хүнийхээ бичгийн цаасыг хангадаг байж болохгүй. Миний хувьд цаашдаа ч тавьдаг шаардлагаа тавина. Түүнээс биш ажлаа хийж байгаа хүнийг дуудаж дарамтлаад, айлган сүрдүүлээд байдаг зүйл өнөөдөр Эрдэнэтэд байхгүй. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоос аль тэр элэгдэж хуучирч алга болсон өмнөх нийгмийн арга барил байхгүй шүү. Н.ТӨР
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах