ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ЗДТГ-ын даргын асуудал дахин яригдах уу
Аймгийн ЗДТГ-ын даргын асуудал дахин яригдах уу
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ удирдлагууд тамгаа гардаж аваад, багаа бүрдүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Данзангийн Соёлчхүү  томилогдоод байгаа. Аймгийн ИТХ-д Зэст багт өрсөлдөөд унасан тэрбээр намын удирдлагынхаа дэмжлэгтэйгээр ЗДТГ-ын даргын тамгыг атгасан. Түүний томилгоо МАН-ын лидерүүдийг хоёр хуваагдахад хүргэсэн. Д.Соёлчхүү нь Дорнод нутгийн угшилтай ч Аймгийн Засаг дарга Д.Батлут, түүний орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Бүүвэйбаатар нарын талынх учраас энэ суудалд тухалсан. Д.Соёлчхүү төрөлхийн юм уу, төрмөл юм уу хамарт нь баас түрхсэн мэт их зантай аймгийн захиргаан дотор дээгүүр харсаар юм мөргөх нь холгүй явна.  Харин Д.Дэлгэрбаяр, Д.Мөнхбат, М.Түмэнжаргал нарын хувьд Д.Соёлчхүүг энэ суудалд тохирох хүн биш гэж үздэг байна. Гэвч намын даргын шийдвэрээр Д.Соёлчхүү дарга болсон. Д.Соёлчүү Тамгын газарт ирсээр багагүй хугацаа өнгөрсөн ч нэг их сайн нэр, алдар дуулаагүй байгаа аж. Ямар сайндаа л саарал ордны зарим нэг эрхмүүд “Дуудах нэртэйгээ адилхан, хүнтэй дуугардаггүй. Дээгүүр хардаг. Хүнтэй, тэр дундаа ахмад хүнтэй мэндэлдэггүй хачин соёлгүй хүн” гэж байхав. Өнгөрөгч сонгуулиар Зэст багийн “Ах аа, эгч ээ” гээд л өнгөрсөн, зөрсөн бүхэнтэй гар барин мэндчилээд байсан тэр их соёл Нутгийн удирдлагийн ордонд тэр бүр харагдахгүй л байгаа юм даа. За энэ тэр ч яахав. Саяхнаас нэгэн сонирхол татсан мэдээлэл энд тэнд хөвөрч эхэллээ. Аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлд “Орхон аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллах хүний сонгон шалгаруулалтын зар”-ыг хянуулахаар илгээжээ. Гэтэл төрийн албаны зөвлөлөөс Д.Батлут даргын ирүүлсэн тэрхүү албан бичигт заасан ЗДТГ-ын даргад тавигдсан шаардлага нь төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн шаардлагад нийцэхгүй байна гэсэн хариу ирүүлсэн ажээ. Эндээс харвал Д.Соёлчхүүд зориулсан сонгон шалгаруулалтын зар төрийн шалгуурыг давахгүй байгаа бололтой. Ингэснээр аймгийн ЗДТГ-ын даргын асуудал хөшигний цаана анхаарал татсан сэдэв болоод байгаа гэх сураг ажиг байна. Аймгийн Засаг даргын хувьд Төрийн албаны зөвлөлийн шаардлагын дагуу ЗДТГ-ын даргад тавигдах шаардлагыг босгоо өндөрсгөөд дахин явуулах уу аль эсвэл өөр хүнийг нэр дэвшүүлэх үү гэдэг ацан шалаанд ороод байгаа гэнэ. Аймгийн ЗДТГ-ын даргын асуудал хуулийн дагуу шийдэгдвэл дараагийн шил шилээ дарсан томилгоо шийдлүүд гэрлийн хурдаар явагдана. 2012 онд АН-ынхан гэнэтийн ялалтандаа итгэж ядан байхдаа аймгийн ЗДТГ-ын дарга, Хуулийн хэлтсийн дарга хоёрыг хамгийн түрүүнд томилж тухайн үеийн МАН-ын гэсэн  тодотголтой томилгоонуудыг шахаанд оруулж өөрөөр нь өргөдлийг нь бичүүлж чадаж байсан. Энэ бүхнийг тухайн үеийн МАН-ынхан уг дуугүй биелүүлж өргөдлөө бичин “ноосоо тушааж” байсан удаатай. Тэгвэл өнөөдөр МАН-ын хувьд томилгоог нэг их яарахгүй, Сумын сонгуулийг харзнахгүй бол ялалтандаа эрдэж үхрийн сүүлэн дээр хутга гэгчийн үлгэр болох вий гэж эмээж байна. Гэтэл зарим нэг нь аравдугаар сарын 15-наас хойш хүнийг ажлаас халвал хууль зөрчинө гэж мэдэмхийрэн суухад намын идэвхтэн гишүүд нь томилгооны сургийг нүдээ бүлтийж, чихээ дэлдийтэл нь хүлээж байгаа нь нууц биш.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА