Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 6 эм нэмэгдлээ

Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад шинээр 6 эм нэмэгдлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг шинэчилж, шинээр зургаан нэр төрлийн эм нэмсэн байна.  Эдгээр шинэ эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүд болон жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүд оржээ. Тодруулбал, эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Элевит, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренаталыг тус бүрийг 25 мянган төгрөгөөр хөнгөлүүлэн худалдан авах боломжтой болсон байна. Мөн 25-35 мянган төгрөгөөр зарагддан жирэмснээс хамгаалах Ярина, Джес, Диана зэрэг эмийг 15-20 мянган төгрөгөөр хөнгөлөн олгох болжээ. Дээрх эм, амин дэм нь эмэгтэйчүүдэд ашиг тус ихтэй ч өндөр үнэтэй учир худалдан авахад хүндрэлтэй байсан юм.  Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтыг энэ сарын 1-нээс эхлэн орон даяар мөрдөж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card