ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ашигт малтмалын төрийн менежмент” хэлэлцүүлэг болов
“Ашигт малтмалын төрийн менежмент” хэлэлцүүлэг болов
Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын дэргэдэх “Уул уурхайн клуб”-ээс “Ашигт малтмалын төрийн менежмент” сэдвийн хүрээнд тус салбарын төрийн ба хувийн хэвшлийн удирдлага, төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд “Уул уурхайн салбарын хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүжилт гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Үүнтэй холбоотой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд “Санхүүгийн зохицуулах хороо” ажлаа хийхгүй байна. СЗХ бол итгэлийн байгууллага байх учиртай. СЗХ-ноос тухайн компанид олгосон үнэт цаас болон хувьцаатай холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн холбогдох бичиг баримтыг үндэслэн хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшдэг. Тиймээс хөрөнгийн зах зээлийг босгох хамгийн эхнийн шаардлага бол уул уурхай салбар юм” гэсэн байна. sУг хэлэлцүүлэгт “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, "Ардчилсан хүчний холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан, мөн АХХ-ны дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн клубын зохицуулагч, “Ашигт Малтмалын Газар”-ын дэд дарга Д. Үүрийнтуяа, УУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Монголын Геологи уул уурхайн Мэргэжлийн институдийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл оролцсон байна. Мөн МҮГХЭХТББ-ын тэргүүн Ж.Мэндсайхан, “Эрдэнэс МГЛ” ххк  дэд захирал Б.Ариунболд,  “Эрдэнэс Оюу толгой”-ын СХОАлбаны дарга Ц.Алтанхуяг, АМГ-ын НХэлтсийн дарга Б.Алтсүх, Ард капитал ХХК Ерөнхий захирал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооний УЗГ Б.Өлзийбаяр, СЗХорооны гишүүн Д.Ганбаяр, АМГ-ын УУХэлтсийн даргаС.Баттулга, Уул уурхайн зөвлөх  Д.Галтбаатар нар оролцож, салбарын хүрээнд тулгамдаж буй бэрхшээл болон бусад асуудлын талаар ярилцсан байна. s П.Наран
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА