Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Хуульчдын сургалт  боллоо

Хуульчдын сургалт боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хуульчдын холбооноос салбарын зохицуулагчийг томилох, орон нутгийн хуульчид, нутгийн удирдлагуудтай уулзах уулзалтыг энэ сарын 9-10-нд зохион байгуулав. Сургалт уулзалтанд хуульчийн тусгай зөвшөөрөлтэй хуульчид оролцлоо. Мөн Хуульчдын холбооны үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, зарим хуулийн талаар сургалт зохион байгуулах, үүргийн биелэлтийг хангуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилготой ажээ. Монголын хуульчдын холбооноос хуульчдад жилд 4 багц цагийн хуулийн сургалт зохион байгуулдаг. Үүний гурвыг нь орон нутагт зохион байгуулж байна. Үлдсэн нэг багц сургалтыг видео болон танхимийн бус сургалтаар зохион байгуулах боломжтой гэж үзжээ. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 9-нд “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн хууль”-ийн талаар сургалт зохион байгуулсан. Харин өнөөдөр “Захиргааны хууль” болон “Үндсэн хууль”, хуульчийн ёс зүй зэрэг хичээлүүд орж байна. Мөн иргэд олон нийтэд хууль зүйн зөвөлгөө өгөх Нээлттэй хаалганы өдөрлөг Амарын талбайд зохион явуулав.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card