Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.24 Багавтар үүлтэй Орхон -9° / -1° USD 3598.54 EUR 4029.83▼ CNY 539.43▲ RUB 44.42▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Латвийн хоккейчид АНУ-ын багийг хожлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Латвийн хоккейчид АНУ-ын багийг 6:5-ийн харьцаагаар хожиж, хэсгийн гурав дахь хожлоо авлаа.2014 оны хоккейн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусийн нийслэл Минск хотноо болж байна. Энэ сарын 9-нд эхэлсэн ДАШТ-нд 16 улс оролцож буй. "А" хэсэгт Швед, Чех, Канад, Словак, Норвеги, Дани, болон Франц, Италь, "В" хэсэгт ОХУ, АНУ, Финланд, Швейцарь, Герман, Латви, Беларус болон Ази тивийн төлөөлөл Казахстан улс багтжээ. Хэсэг бүрээс дөрвөн баг шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөх юм. "В" хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт өчигдөр(05.15) Латви, АНУ-ын багийн хооронд болоход 6:5-ийн харьцаагар латвичууд ялалт байгууллаа. Латвийн баг Финланд, Казахстан, АНУ-ыг хожиж, Германд хожигдсон амжилтаар ОХУ-ын дараа хоёрт бичигдэж эхэллээ. АНУ-ын хоккейчдийн хувьд Беларусь, Швейцарийг хожиж, ОХУ, Латвид хожигдсон амжилтаар хэсэгтээ дөрөвт бичигдэж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card