Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
“Топ-100”-г дахин манлайлаа

“Топ-100”-г дахин манлайлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Засгийн газартай хамтран жил бүр “Топ-100” аж ахуйн нэгжийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Өнөө жилийн шалгаруулалт энэ сарын 27-нд Улаанбаатар хотод боллоо. 2015 оны “Топ-100” буюу Шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК дахин шалгарсан байна. Тус үйлдвэрийн хувьд Монгол улсын “Топ-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг 15 дахь жилдээ ийнхүү манлайлж байгаа нь энэ. Монгол улсад 95 мянган аж ахуйн нэгж байдаг гэж Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг ажээ. Өнөө жилийн хувьд Шилдэг 100-д багтсан аж ахуйн нэгжүүд дангаараа улсын төсвийн 30 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Мөн “Топ-100”-д багтсан аж ахуйн нэгжүүд Монгол улсын төсөвт нийтдээ 2.4 их наяд төгрөгийн татвар төлжээ. “Топ-100” аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар  хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуй нэгжийн улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзан дүгнэжээ. Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан хэдий ч 2015 онд улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн амжилтаараа “Топ-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card