Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card

Эрдэнэт хотыг ардчиллын брэнд болгоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн, Орхон аймгийн МоАХ-ны дарга Т.Эрдэнэцогт, МоАХ-ны партизан Д.Баатар, Д.Батлүндэн, Д.Батбилэг нар маргааш нийслэлийн зүг хүлгийн жолоо залах гэнэ. Тэд энэ удаад МоАХ-ны тэргүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд тухайн үеийн Эрдэнэт хотын төв талбайд болсон тайван жагсаалыг Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын хамгийн анхны цуглаан байсан гэдгийг АН-ын хүрээнд төдийгүй, Монгол орон даяар хүлээн зөвшөөрүүлэхээр зорьж байгаа ажээ. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны нэгдүгээр сарын хуралдаанаар Эрдэнэт хотыг ардчилсан хувьсгалын өлгий хэмээн нэрлэхээр тогтоол гаргасан билээ. Энэ шийдвэрийг улам баталгаажуулж Эрдэнэт хотыг ардчиллын брэнд болгохоор асуудлыг холбогдох байгууллагуудад хандаж байгаа юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card