БЯМБА
2025.04.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өвөр Монголын нутгаар зорчсон тэмдэглэл
Өвөр Монголын нутгаар зорчсон тэмдэглэл
Бидний хэдэн нөхөд 3-р сарын 15-21-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны нутгаар аялав. Тодруулбал, МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Орон нутгийн мэргэжлийн төвийн тэргүүн Ж.Энхбаатараар ахлуулсан сэтгүүлчдийн баг урд хөршийг зорь-сон юм. Хаврын дунд сарын сэвэл-зүүр салхи толгод дамжсан өглөө вагоны цонхоор харвал хэсэг зээрийн сүрэг бөг бөг шогших нь ханш нээгдэх урин дулаан цаг хаяанд ирснийг илтгэнэ. Бид Эрээн хотын хил гаа-лийн шалган нэвтрүүлэхээр гарч үдээс хойш ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод ирж, Үйлс буудалд хоноглов. ӨМӨЗО нь Хөх хот, Бугат, Хөлөн-буйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай зэрэг 9 хоттой. Хянган, Шилийн гол, Алшаа зэрэг 3 аймагтай. Мөн төлөвлөгөөнөөс тусгай жагсаалтын Манжуур, Эрээн зэрэг хоттой, нийт 102 хошуу харьяалагдах ажгуу. ӨМӨЗО-нд нийт 55 үндэстэн ястан амьдарч буй. Тус хотын хүн ам 25 сая. Үүний 4.426 мянга нь монгол үндэстэн аж. Газар зүйн байрлалын хувьд урт нь 2400 гаруй км, өргөн нь 1700 км нутаг дэвсгэртэй юм. Бид Өвөр Монголын музей, Хөх хотын үндэсний туршилтын сургуулийн ажил байдалтай танилцлаа. 1985 онд байгуулагдсан тус сургуулийн үүдэнд Чингисийн гуулин хөшөө байх”. Зоривоос үл хүрэх газар үгүй, зоригловоос үл бүтэх хэрэг үгүй” гэсэн эзэн хааны сургаал үгс үзэгдэнэ. Сургуулийн үүдэнд өлзийт найман тахилыг сайн сайхны бэлэг тэмдэг болгон зурсан байв. Мөн тод, соёмбо, дөрвөлжин, уйгаржин монгол бичгийн үүслийн талаарх мэдээлэл байршуулжээ. Тухайлбал, тод үсгийг Ойрдын Заяа бандид Намхайжамц зохиосон бөгөөд одоо ч Шинжааны хэсэг Монголчууд тод үсгээ манаж, товшуураа тоглон аж төрж буй гэнэ. Тус сургууль 100 гаруй багштай, 2000 гаруй сурагчтай аж. Энэ сургуульд Монгол улсаас 80 хүүхэд суралцаж буй. Тэд жилд 10 мянган юанийн төлбөртэй суралцдаг байна. Дараа нь Өвөр Монголын радио, телевиз, “Өдрийн сонин”, “Солонго” сэтгүүлийн редакцаар оров. Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы анхны дугаар 1948 оны 1-р сарын 1-нд хэвлэгджээ. Өвөр Монголын радио, телевизийн улсын хороо нь олон давхар шинэ байранд шилжин орж байгаа аж. Энд 1400 м2 талбайтай том студи ашиглалтанд оржээ. 2100 гаруй ажилтантай, радио-гийн 9, телевизийн 10 сувгаар мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгээ олон нийтэд цацдаг. Өвөр Монголын Хөх хотод 10 орчим телевиз, 4 сонин, 5 вэб сайт үйл ажиллагаа явуулдаг ажээ. Бид 3-р сарын 17-ны өглөө Бугат хотыг зорьсон юм. “Далай хар” уулыг өвөрлөн “Мон”-ын нурууг эмжсэн хурдны замаар довтолгосоор Бугат хотод ирэв. Замын хажууд тарьсан мод, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя гэсэн уриа лоозонгоос харвал байгалийн нөхөн сэргээлтийн ажил чамгүй хийдэг бололтой. Бугат хотын аж үйлдвэрлэлийн хөгжлийг харуулсан хот төлөвлөлтийн ордон, галерейн байдалтай танилцлаа. Энэ ордны дотор байрлуулсан 1:400 машстабын жижигрүүлсэн загвар зургаас харахад бүх зүйл төлөв-лөгөөний дагуу явагддаг аж. Эрчим хүч, химийн болон өнгөт төмөрлө-гийн үйлдвэр, хөдөө аж ахуйн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах баазыг цогцлоон байгуулсан нь онцлог байв. Уул уурхайн машин механизмын тоног төхөөрөмж, танкны эд анги, галт тэрэгний тэнхлэг зэргийг энд үйлдвэрлэдэг аж. Манай Технологийн сургуультай төстэй мэргэжлийн сур-гуульд боловсон хүчнээ бэлтгэдэг. Машин үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд 94 төсөл хэрэгжүүлж байна. Үүний 80-ыг нь бүрэн хэрэг-жүүлсэн аж. Бугат хотын Тоног төхөөрөмжийн үйлдвэрийн жилийн орлого 110 тэрбум бөгөөд 10 мянган ажиллагсадтай. 2014 оноос Өвөр Монголын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 2-р байрт жагсах болжээ. Орой нь Хияа багшийн шинэ дүүргийн шөнийн байдалтай танилцав. Энд Улаан мөрөн хэмээх нэгэн цогцолбор босгожээ. Улаан мөрөн 11 км урт, 200 метрийн өргөнтэй. 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд усан оргилуур нь 209 метрийн өндөрт цацардаг гэх. Орчин тойронд нь адуу тууж яваа малчин хүнийг дүрсэлсэн баримал байх агаад Хүннүгийн булшны олдворуудын дүрс бүхий талбайтай юм. Эндээс бид засаг захиргааны хамгийн бага нэгж болох Улалз тосгонд очив. Багийн дарга нь уг тосгоныг 551 өрхтэй, 688 мянган хүн амтай гэж танилцуулсан. 3 жилийн өмнө энд хуучин байшин барилгыг өөрчлөх, авто зам тавих, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих төслийг амжилттай хэрэгжүүлэн иргэдэд ойр үйлчилж байв. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал бидний хөтчөөр ажилласан. Хошин шогийн мэдрэмжтэй энэ эр миний хуучны танил юм. Бид Бугатаас Шар мөрөн буюу Хатан голын гүүрээр гарч Ордос хотыг зорилоо. Замын уртад Баянжаргал ах бидэнд хандан дуу аялах. “Дугуй малгай нь духан дээрээ байна, дундуур санаа нь цээжин дотроо байна” хэмээн өвөр монгол аялгаар уянгалуулснаа... Аялан дуулах чиний минь хоолойтой... гээд тас тас инээнэ. Тэгснээ “Зүү гэдэг чинь төмөр шүү, зүүдэл найнаа хойе, зүрх гэдэг чинь мах шүү, зүүдэл найнаа хойе” хэмээн дуулж олны инээдийг барна. Ийн дуу хуур, хөгжөөн цэнгээнтэй явсаар Ордос хотод ирэв. ӨМӨЗО-ны Ордос хот 2 сая 400 мянган хүн амтай. Үүний 209 мянгыг нь монгол үндэстэн эзэлдэг. 5 чиглэлээр аж үйлдвэрлэлийг хөгжүүлж буй. Үүнд нүүрсээс бензин гаргах, газжуулах, хөнгөн цагааны аж үйлдвэртэй болох, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг улам хөгжүүлэх, шаазан ваарны үйлдвэрлэл нэвтрүүлэх, хөдөө аж ахуйг төгөлдөржүүлэх зэрэг асуудал багтжээ. Нүүрс, газрын ховор элементээрээ БНХАУ-ын хэмжээнд тэргүүн байр эзэлдэг аж. Монголчуудын уламжлалт түүх соёл, ардын зан заншлыг харуулсан аялал жуулчлалын бааз босгосон нь гайхамшигтай. Хотын төвд Ордосын гэрлэх ёслолын парк байх аж. Дотор талд нь 12 ордын дүрс бүхий баримал, залуу хосууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлжээ. Бид “Монголын Эрдэнийн товч” хэмээх соёлын аж үйлдвэрийн парк, Улаан гэгээний ордон, Чингис хааны онгоныг үзэв. Соёлын аж үйлдвэрийн паркийн эргэн тойронд түүх өгүүлсэн хөшөө дурсгал, луун хээтэй баримал, эсгий урлалын аргаар оёсон хөөрөг, кино зураг авахад зориулсан эртний шавар байшин зэргийг барьж босгох бү-тээн байгуулалтын ажил ид явагдаж байв. Чингис хааны онгоны өмнө Алтан гандирсын овоо сүндэрлэнэ.Уг овоог нар зөв гороолж их ордонд оров. Ордонд тавьсан юм бүхэн нүд хужирлах. Алтан утсаар шаглаж оёсон дээл, мөнгө, шүрэн чимэгтэй эртний хатдын толгойн титэм, хаш чулуу тэргүүтнийг хүндэтгэлтэй байрлуулжээ. Чингисийн онгоны гадна талбайн хүрээг гурван өнгөөр дүрсэлж. Мөнх тэнгэрийг хөхөөр, алтан дэлхийг шараар, эхийн цагаан сүүг цайвар өнгөөр билэгджээ. Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох замдаа Ордос нутгийн усны тунгалаг, өвсний сорыг магтан явах-даа алтан ташуураа газар унагажээ. Чингэхдээ намайг нас нөхцөхөд энд нойрсуулаарай гэсэн утгатай үг унагасан домогтой гэнэ. Хожим их хаан нас нөхцөхөд энэ орд барьсан газар тэрэгний дугуйн хүрд нь газар шигдээд хөдөлгөөнгүй гацсан байна. Тэр цагаас хойш Мухлай, Боорчийн удам болох дархчууд Чингисийн ордыг энд байгуулснаар алтан шар-мал шуумал дүрийнх нь өмнө зул хүж барьж иржээ. 1997 онд ӨМӨЗО-ны 50 жилийн ойд зориулан Чингисийн хүрэл хөшөөг энд босгосон аж. Хөшөөний өндөр 6 метр, гадна талбайн хэмжээ 66 метр гэнэ. Энэ нь Чингис хаан 6 настай морь унаж сурсан, 66 насалсныг билгэдсэн тоо гэж тайлбарлагч Сэрмүүн ярив. Чингис хааны ордны дотор сүүдэр авахыг хориглох тул бид ч ёсыг дагасан. Нэг өргөөнд нь Чингисийн эдэлж явсан эмээл байх. Нөгөө нэг өргөөнд нь эзэн хааны онголсон өндгөн цагаан морины биет дүрс байх жишээтэй. Ордны баруун талд Чингис хааны хар сүлдийг босгосон байв. Их хааны найман шарга морийг билгэдэн ордны хашаанд 4 ижил зүсмийн адуу тэжээдэг байна. Тэнд ирсэн жуулчдын гараас шарга морьд чихэр боов идэх нь сонирхол татна. Харин Улаан гэгээний орд 8 бодь суваргатай. Дотор талд нь Шагжмун бурхан түүний 16 архадыг урлан бүтээжээ. Улаан гэгээний хойд дүрээр тодорсон 12 настай жаал хүү энд бурхны номыг жинхэнэ дэг жаягийн дагуу зааж байна. Тэрбээр 40 ламд хичээл зааж дууссаны дараа бид гэгээнтэнтэй уулзаж адис авсан юм. Энд хүрээд бидний аялал өндөр-лөсөн. Хөх хотоос дөтлөн хилийн дээс алхаж нутгаа зорин ирэхэд эх орны минь уул толгодод цасны сүүлч тарлан цоохор үзэгдэж, малын нүд сүүмийсэн хаврын урь оржээ. Эх нут-гийнхаа цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах яасан сайхан байв аа. Т.БАТЧУЛУУН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил