Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.26 Үүлэрхэг Орхон -10° / -4° USD 3598.54▲ EUR 4029.83▲ CNY 539.43▲ RUB 44.42▲ KRW 2.71▲
Шуурхай
SI card
Зэсийн үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна

Зэсийн үнэ бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ харьцангуй тогтвортой байна. Гуравдугаар сарын эхний 23 хоногийн байдлаар зэсийн үнэ 4954 ам доллар тонн байгаа юм. Энэ сарын 18-ны өдөр зэсийн үнэ 2015 оны 11-р сарын 4-ний өдрөөс хойш анх удаа 5100 ам долларыг давж өссөн бол 23-нд 5060 ам.доллар тонн боллоо. Үнийн энэ өсөлттэй холбоотойгоор 2016 онд зэсийн үнэ эрс буурна гэж үзэж байсан зарим судалгааны байгууллагууд энэ оны зэсийн үнийн прогнозоо бага зэрэг өсгөж байна. Тухайлбал Consensus Economics судалгааны байгууллга 2016 оны зэсийн үнийн прогнозоо өмнөх прогнозоос 51 ам.доллар тонноор өсгөн 4670 ам.доллар болгожээ. Гэвч ихэнх судалгааны байгууллага зэсийн үнийн өсөлт түр зуурынх байх магадлалтай гэж үзэж байна. Эх сурвалж: www.erdenettoday.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card