Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Хамтран ажиллах гэрээг үзэглэв

Хамтран ажиллах гэрээг үзэглэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, “Медипас төв эмнэлэг”-үүд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр манай аймагт иргэдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон эмнэлгүүд эрүүл мэндийн бодлогыг баригч аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газартай ажлын уялдаа холбоотой болж хамтран ажиллах юм байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын зүгээс томоохон эмнэлгүүдтэй холбоотой ажиллан мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн чиглэлээр аймаг, орон нутагт барих бодлого, хэтийн төлөвт голлох үүрэгтэй ажиллах гэнэ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 50 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалтаар “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төвийг бариад тун удахгүй ашиглалтад оруулна. Тус эмнэлэг саяхнаас эхлэн “Медипас төв эмнэлэг” нэртэй болсон агаад Япон улсын эмч нарыг баг удирдлагад нь ажиллах ажээ. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын гишүүн М.Батчимэг, аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуу нар оролцлоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card