Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Улсын нөөцөөс 30 сая төгрөгөөр өвс тэжээл авах хөрөнгийг шийдвэрлэв

Улсын нөөцөөс 30 сая төгрөгөөр өвс тэжээл авах хөрөнгийг шийдвэрлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Засгийн газрын тогтоолын дагуу малчдын хаваржилт улс даяар хүндэрч байгаатай холбогдуулан аймаг бүр улсын нөөцөөс өвс тэжээл худалдан авах хөрөнгө шийдвэрлэх тухай Улсын онцгой комиссоос албан даалгавар өгсөн байна. Үүний дагуу 30 сая төгрөгөөр манай аймаг өвс тэжээл худалдан авахаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын байдлал хүндэрч, зарим аймгуудад зуд турхан нүүрлээд байгаа учир тухайн аймаг бүр орон нутгаасаа хөрөнгө гаргаж, улсын нөөцөөс өвс тэжээл худалдан авахыг Улсын онцгой комиссоос албан даалгавар өгсөн. Цаг үеийн тулгамдсан асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, Орхон аймаг Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргаж, өвс тэжээл худалдан авахаар боллоо. 2011-2013 оноос өмнө бэлтгэсэн хуучин өвс тэжээлийг малчдад 50 хувиар хямдруулан худалдах, өнгөрсөн онд бэлтгэсэн өвс тэжээлийг зах зээлийн үнээс хямд худалдах юм. Манай аймгийн малчдын хувьд цагийн байдал харьцангуй гайгүй байгаа ч хавар өвс тэжээлийн хомсдолд орохгүй байх нөхцлийг ийнхүү орон нутгаас бүрдүүлж өглөө.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card