Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Та баримтаа заавал аваарай

Та баримтаа заавал аваарай

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Аливаа бараа, ажил үйлчилгээ борлуулагч аж ахуйн нэгж байгууллагууд нь иргэд, аж ахуйн нэгжид төлбөрийн анхан шатны баримтыг заавал хэвлэж өгөх үүрэгтэй бөгөөд иргэд тухайн баримтаар төлсөн НӨАТ –ынхаа 20 хүртэл хувийн буцаалт болон сугалаанд, аж ахуй нэгж НӨАТ-ын хасагдуулгаа хийх боломжтой болох юм. Энэхүү төлбөрийн анхан шатны баримтыг дараах 2 аргаар хэвлэж өгөх боломжтой. Хэрвээ та болон танай байгууллага олон төрлийн бараа борлуулдаг, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хэрэглэгчиддээ хурдан шуурхай үйлчлэх шаардлага тулгардаг бол Татварын Ерөнхий Газраас гаргасан Төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг (PosApi) кассын машиндаа тухайн кассын машин нийлүүлэгч байгууллагаар дамжуулан суулгуулснаар сугалааны дугаар бүхий Татварын албаар баталгаажсан баримт хэвлэх боломжтой болно. Та цөөн нэр төрлийн бараа борлуулдаг, үйлчилгээ эрхэлдэг эсвэл кассын машинаа авч татварын системтэй холбож амжаагүй байгаа бол төрийн албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудсанд Татварын албанд бүртгэлтэй регистрийн дугаараар нэвтрэн орж баримт хэвлэн иргэд, аж ахуй нэгжүүдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох боломжтой юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card