Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Цагдаагийн талаар гомдол гаргах бол Иргэний зөвлөлд хандаарай

Цагдаагийн талаар гомдол гаргах бол Иргэний зөвлөлд хандаарай

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Монгол улсын Цагдаагийн албаны тухай хууль”, Иргэний зөвлөлийн дүрэмд заасны дагуу Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байгуулан ажиллаж байна. Иргэний зөвлөл нь Гэмт хэрэг зөрчлийн талаар иргэд, байгууллагаас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол, саналыг шалгаж шийдвэрлэж байгаа тухай Цагдаагийн алба хаагч ажилтны сахилга, ёс зүйн талаар Цагдаагийн газрын төсөв, санхүүгийн үйл ажиллагааны талаар Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй талаар байгууллага, иргэдийн санал шүүмжлэл, мэдээллийг хүлээн авч хамтран ажиллаж байна. Санал, гомдол, мэдээллийг Захиргааны V байрны 217 тоот өрөөнд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагийн 08.00-17.00 цагийн хооронд, мөн аймгийн Цагдаагийн газрын үүдэнд байрлуулсан санал хүсэлтийн хайрцгаар тус тус авч байна.  Утас: 9935-7739, 9935-7547, 9494-0014
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card