Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.26 Үүлэрхэг Орхон -10° / -4° USD 3598.54▲ EUR 4029.83▲ CNY 539.43▲ RUB 44.42▲ KRW 2.71▲
Шуурхай
SI card
Есөн иргэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ

Есөн иргэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагын хамт олны эрхэм зорилго бол нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу шинийн 12-ны билэгт сайн өдөр есөн өрхөд өргөө цагаан гэр, 38 айл орон сууцны түлхүүр гардуулсан юм. Амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонгийн улмаас орон гэр нь галд шатсан, орох оронгүй болсон ажилчдаас нь гэр олгохыг хүссэн олон өргөдөл ирдэг аж. Тэднээс өнөөдөр есөн иргэнд өргөө цагаан гэр, өвлийн түлш болох хоёр тонн нүүрсийн хамт бэлэглэв. Мөн Говил багийн нутаг хуучнаар “Эрдэнэтийн модны үйлдвэр”-ийн ашиглагдахгүй байсан дөрвөн давхар барилгыг тус үйлдвэрийн “РСЦ”-гийн хамт олон засч тохижуулан 28 айлыг орон сууцтай болголоо. Энэ орон сууцны онцлог нь үйлдвэрийн ажилчид өөрийн гэсэн байр орон сууцтай болох, зах зээл дээрээс байр худалдан авах боломжтой болтлоо хуримтлал үүсгэх зорилгоор оршин суух ажээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчдын банкны 30 хувиа бүрдүүлтлээ мөнгөө хуритлуулахын тулд зөвхөн сарын хэрэгцээний гэрэл, цахилгааны мөнгөө төлөөд, сардаа 350-450 мянган төгрөг төлөхгүйгээр амьдрах боломжтойгоор онцлог юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card