МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг шалгуулна гэв
Соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг шалгуулна гэв
Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хөдөө орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг дөрвөн чиглэлд явуулж байгаа аж. Үүний дагуу энэ сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн манай аймагт ажиллалаа. Тэд энэ удаад Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Төсвийн тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль” болон “Эх хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар, дээрх хуулиудад иргэдийн оролцоог хэрхэн хангах, нэмэгдүүлэх, хууль хэрэгжүүлэхэд үүсч буй нөхцөл байдлыг судлах зорилгоор орон нутагт ажилласан. Мөн Монголын төрөөс Монгол хэлний тайлбар толь бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, эх хэл соёлтой нь холбон идэвхжүүлэх зорилгоор аймаг, сумын ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчид, багуудын зохион байгуулагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн ажилтнуудад сургалт явуулжээ. Сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Баттогтох, ахлах шинжээч Г.Ганзориг, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Т.Пүрэвсүрэн нар удирдсан байна. Энэ үеэр ахлах шинжээч Г.Ганзориг “Орхон аймгийн хувьд өнгөрсөн хоёр жилд томоохон бүтээн байгуулалт өрнүүлжээ. Гагцхүү дээрх томоохон ажлуудыг хийхэд иргэдийн оролцоон дээр санал асуун хэлэлцүүлэг явуулж байна уу. Тэднээс өгсөн саналыг эрэмблэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлыг иргэдийн оролцоотой хийв үү гэдгийг судлах зорилгоор энд ажиллаж байна. Монгол улсын Ерөнхийлөгч “Шилэн дансны тухай хууль”, “Төсвийн тухай хууль”-ийг санаачилсан. Дээрх хуульд иргэдийн оролцоон дээр тулгуурлаж саналыг нь үндэслэн орон нутаг бүтээн байгуулалтаа өрнүүлэх ёстой гэж заасан байгаа. Орхон аймгийн хувьд Соёл амралтын хүрээлэн гэдэг бүтээн байгуулалтыг аймгийн ИТХ-ын дарга нь өөрөө санаачилж, орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөг зарцуулсан тухай иргэд ярьж байна. Энэ бүхэнд иргэдийн оролцоог хангаагүй талаар иргэд бидэнд хандсан. Бид энэ бүтээн байгуулалтыг шалгуулна. Өөр бусад ажил дээр иргэдээс санал асуугаагүй, тэдний оролцоогүй хийсэн зүйл байна. Энэ бүхнийг тодруулж иргэдийн асуултанд хариултыг нь өгнө” хэмээн ярьж байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ