Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.26 Үүлэрхэг Орхон -10° / -4° USD 3598.54▲ EUR 4029.83▲ CNY 539.43▲ RUB 44.42▲ KRW 2.71▲
Шуурхай
SI card
“Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн саналыг хүлээн авлаа

“Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн саналыг хүлээн авлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн захиргааны 2-р байранд цугларч, компанийн удирдлагуудтай уулзлаа. Хүдрийн ил уурхайн 8а, 12-р овоолгын балансын бус, исэлдсэн хүдрийг ашиглах гэрээний талаар харилцан санал солилцох хүсэлт тавьсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу нар хувьцаа эзэмшигчидтэй уулзаж, тэдний саналыг “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс бүрэн дэмжиж байгааг хэлсэн. Хүдэр ашиглах гэрээний төслийг хамтран боловсруулж, 10-р сарын 30-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд танилцуулахаар боллоо. Эх сурвалж “Erdenetmc.mn”
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card