Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Өнөөдрийн байдлаар 418 архины цэг байна

Өнөөдрийн байдлаар 418 архины цэг байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ЗДТГ-ын зүгээс архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр олон ажил зохиож байгаагийн нэг нь архины тусгай зөвшөөрөл тойрсон асуудлыг стандарттай болгохоор ажиллаж буйг албаныхан онцлов. Аймгийн Засаг даргын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр архины нэг ч тусгай зөвшөөрөл олгоогүй. Харин өнгөрсөн хугацаанд, 2013, 2014 онд иргэдийн хувьд томоохон хөрөнгө оруулалт хийсэн, стандартын шаардлага нөхцөл хангасан ресторануудад шинээр тодорхой тооны зөвшөөрөл олгосон байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Эрдэнэт хотын хэмжээнд орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундааны үйлчилгээ эрхэлдэг кафе, бааруудад зөвшөөрөл олгохыг зогсоож улмаар стандарт шаардлага хангуулах ажлыг хийжээ. 2012 онд аймгийн хэмжээнд 446 архи худалдаалах цэг байсан бол 2013 онд 420 болж 20-иор цөөрүүлсөн байна. Харин 2014 онд 396 аж ахуйн нэгж архины тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн статистик тоо гарсан. Тэгвэл 2015 онд 418 архины цэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүн дотор 2013 онд тусгай зөвшөөрлийг нь түр цуцалж стандарт хангуулах шаардлага тавьсан 22 кафе, баарны тусгай зөвшөөрлийг сунгасан тоо ч багтсан байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу зээлээр архи өгдөг, цагийн хуваарь зөрчин ажилладаг, архи зардаггүй өдөр худалдаа хийдэг дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг шалгаж нягталсаны үндсэн дээр цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаныхан мэдээлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card