МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дахин 250-300 камер шаардлагатай болжээ
Дахин 250-300 камер шаардлагатай болжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг илрүүлэлтэд хамгийн их ач холбогдолтой техник хэрэгслийн нэг нь иргэдийн дунд “ховч хар” хүртлээ нэрлэгдээд байгаа камер өнөөдрийн байдлаар манай аймагт 200 гаруй байдаг аж. Гэхдээ энэ нь төдийлөн шаардлага хангахгүй байгаа гэх аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагын судалгаа гарчээ. Энэ талаар аймаг, орон нутгийн зүгээс жил бүрийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө хөрөнгийг суулгаж шийдэхээр ажиллаж байна. Аймгийн Цагдаагийн газраас дахиад 250-300 камер шаардлагатай байгаа гэдэг судалгааг хийжээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны газар байршилд камержуулалт хийснээр гэмт хэргийн илрүүлэлт төдийгүй иргэдийн аюулгүй аж төрөхөд нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Иргэдийн хувьд тухайлбал, хулгайд эд зүйлээ алдах, машин техник нь мөргөлдөх, шүргэлцэх тохиолдолд зарим газрын камерийн бичлэг олддоггүй, олдсон ч дүрсний шаардлага хангадаггүй хүчин чадал муутай байдаг хэмээн шүүмжилдэг тал бий. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын тайлбараар, аймгийн хэмжээнд 500 камер байх шаардлагатай. Камержуулалтын ажилд тендэр шалгаруулалт тодорхой саад бэрхшээл учруулдаг. Зарим тохиолдолд тендэрийн үнэлгээний хорооны дарга, гишүүд нь санхүүгийн болон мэргэжлийн хувьд чадалтай томоохон компанийг шалгаруулдаггүй жижиг аж ахуйн нэгжид тендэр өгдөг, дээр нь тендэрийн үнэлгээний хороонд мэргэжлийн байгууллага болох цагдаагийн талаас хүн оруулддагүй учраас ажил удааширдаг, чанаргүй ажил гүйцэтгэх нөхцөл үүсдэг гэдгийг онцолсон юм.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ