Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 10.00 цагт цуглаан зохион байгуулав. Энэ удаагийн жагсаалд аймгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн 36 байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцлоо. Жагсагчид 2015-2016 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлж тавдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 15-20 хувиар нэмэгдүүлэх үүргээ биелүүлэхийг шаардсан юм.
Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Улсын Их Хурал, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуг есдүгээр сарын 25-ны дотор өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно гэж үйлдвэрчний эвлэлийнхэн мэдэгдлээ.