Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Надежда, Хөүп Таун гэдэг  нэрүүдэд хуулийн дагуу шаардлага хүргүүлнэ

Надежда, Хөүп Таун гэдэг нэрүүдэд хуулийн дагуу шаардлага хүргүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан гудамж талбай, байшин барилгын хаягт хяналт тавьж хязгаарлалт хийхээр боллоо. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх “Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст тодорхой үүрэг даалгавар өгөгдсөн байгаа. Өнөөдөр манай аймагт баригдаж байгаа байшин барилга, үйлчилгээний байгууллагууд гоё ганган гадаад нэртэй болжээ. Долдугаар хорооллын урдуур явахад нэг байшин нь Надежда гэсэн нэртэй байхад хажуудах нь Хөүп Таун гэж байна. За тэгээд Сөүл кастл ч гэх мэт. Эдгээр гадаад нэрийг хуулийн дагуу өөрчлөх үүргийг Хуул зүйн хэлтэст өглөө. Бидэнд эх сайхан монгол хэлээрээ бичиж нэрлэж боломж байгаа” гэлээ. Ингээд Эрдэнэт хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгж үйлчилгээний газруудын хаягт хуулийн дагуу хяналт шалгалт хийж Монгол үсгэн хаягтай болгох юм байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card