Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална

Орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас аймгийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдааныг есдүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтлоо. Энэ удаагийн хуралдаанаар дараахь асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд, аймгийн төвийн  сумын оновчтой тогтолцоог бий болгох санал хүргүүлэх  тухай,   аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2013-2017 онд баримтлах бодлогын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэнэ. Мөн залуучуудын хөгжлийн хөтөлбөр, хэрэгжүүлэх арга  хэмжээний төлөвлөгөө батлах тухай, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлах тухай, орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол батлах тухай асуудлыг тус тус авч хэлэлцэх юм байна. Л.Гэрэл
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card