БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарга нар хувийн компаниудаас санхүүгийн хараат болсныг гэрчлэв үү
Дарга нар хувийн компаниудаас санхүүгийн хараат болсныг гэрчлэв үү
Орхон аймгийн Аудитын газраас өнгөрсөн онд аймгийн төр захиргааны болон орон нутгийн хурлын байгууллагын удирдах ажилтнууд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын ажлыг хянан шалгасанаа мэдээлсэн. Энэхүү хөрөнгө мөнгө хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл нь олон нийтэд хүртээмжтэй хүрдэггүй учир манай сонин төрийн хяналтын байгууллагын нэгдсэн дүнг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт нийцлийн аудитаар илэрсэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтны шууд хариуцах төлбөр, зөрчлийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна. Нэг. Төлбөр хариуцагч албан тушаалтан Б.Мягмарсүрэн \Аймгийн ИТХ\: 1.    Аймгийн ИТХ-аар батлуулсан дүнг нэмэгдүүлэн тендер шалгаруулж, гэрээ байгуулсны дараа аймгийн ИТХ-аар батлуулан 7 ажилд 585,2 сая төгрөгийн зөрүүг нэмж, тодотгон баталсан. 2.    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайн засвар, тохижилтын 22,9 сая төгрөгийн өртөгтэй ажлыг батлаагүй, гэрээ байгуулаагүй байхад ажлыг эхлүүлсэн. Хоёр. Төлбөр хариуцагч албан тушаалтан Д.Мөнх-Эрдэнэ \АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс\ 1.    Барилга байгууламж, их завсар, тоног төхөөрөмжийн нэр, байршил өөрчлөгдсөн , батлагдсан төсөвт өртөгийг хэтрүүлэн тендер зарлаж гэрээ байгуулсан 7 ажилд санхүүжилт олгосон нь нэг тэрбум 254,7 сая төгрөгийн зөрчил үүсгэсэн. 2.    Аймгийн ИТХ-аар батлуулаагүй Төв цэнгэлдэх хүрээл,энгийн сурын талбайн засвар тохижилтын 22.9 сая төгрөгийн өртөгтэй ажлыг эхлүүлсний дараа батлуулсан. 3.    Баян-Өндөр, Жаргалант сумдад төсөл, арга хэмжээ бүрт “Хяналтын хүснэгт”-нд тусгагдсан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг бүрэн хангасан эсэхийг хянаж баталгаажуулдаггүй. 4.    Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг батлагдсан сар, улирлын хуваарьгүй шилжүүлсэн. Гурав. Төлбөр хариуцагч албан тушаалтан Н.Жаргалсайхан /Баян-Өндөр сумын ИТХ/ 1.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ТЭЗҮ болон зураг төсөв хийгдээгүй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг баталснаар үр дүнгүй ажлууд хийгдсэн. 2.    Баян-Өндөр сумын ИТХ нь 7 ажилд 150,4 сая төгрөгийн төсвийг тодотгон баталж хууль журам зөрчсөн. Дөрөв. Төлбөр хариуцагч албан тушаалтан Б.Хүрэл-Эрдэнэ /Аймгийн Өмчийн харилцааны газар/ 1.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгүүдийг бүртгэлд тусгаагүй, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөөгүй, ашиглалтын байдалд хяналт хэрэгжүүлээгүйн улмаас 523,6 сая төгрөгийн зөрчил гаргасан. 2.    Барилга, засварын ажлуудыг жилийн санхүүжилтийн дүнгээр бүртгэснээс хөрөнгийн өртөг нэмэгдэж, элэгдлийн зардал өсөх эрсдэл үүсгэсэн. 3.    Багуудын нэгдсэн байранд байгаа багийн эмнэлэгт агааржуулалт муутай, зарим өрөөний цонх онгойдоггүй, 00 өрөөний сантехник муу, гадна хаалга эвдэрсэн зэрэг зөрчилтэй чанаргүй барилга хүлээн авсан байна. 4.    Жаргалант сумын НЭМТ нь ОНХС-ийн хөрөнгөөр авсан тоног төхөөрөмжүүдийг ашиглаагүй. Тав. Төлбөр хариуцагч албан тушаалтан И.Баасанжав /Баян-Өндөр сумын ЗДТГ/ 1.    Баян-Өндөр сумын иргэдийн санал аваагүй 45 ажлыг хурлаар батлан эрэмбэлж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон нэг тэрбум 156,8 сая төгрөгийн зөрчил гаргасан. 2.    ОНХС-аар санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын төрөлд огт тусгагдаагүй 23 ажлыг Иргэдийн хурлаар эрэмбэлэн баталж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж 664,7 сая төгрөгийн зөрчилтэй ажилласан. 3.    Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан хэлцлийн гэрээний холбогдох заалтыг зөрчиж, ажил дуусгах огноог 171 хоногоор хэтрүүлсэн 9 гүйцэтгэгчид торгууль тавилгүй, санхүүжилтийг бүрэн олгосон. 4.    Баян-Өндөр сумын ОНХС-аас сумын баяр наадам болон 20 жилийн ойн  хүндэтгэлийн арга хэмжээнд 3,5 сая төгрөг зарцуулсан. 5.    Олон нийтийн оролцоотой хийгдсэн ажлуудын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд хоёр талын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөөгүй. Баян-Өндөр сумын ЗДТГ-аас томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэгээс бусад нь мэргэжлийн бус хүмүүс оролцон үе шатны хяналтыг цаг тухай бүрт нь хийгээгүй зэргээс шалтгаалж 12 ажил чанаргүй, үр дүн муутай хийгдсэн байна. Зургаа. Төлбөр хариуцагч Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн /Аймгийн ЗДТГ/ 1.    Орхон аймгийн 2014 оны хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сангийн сайдын 43-р тушаалаар батлагдсан ОНХС-аар санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын төрөлд огт тусгагдаагүй, иргэдийн санал аваагүй 2 ажлыг Иргэдийн хурлаар эрэмбэлэн баталж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж нэг тэрбум 372,2 сая төгрөгийн зөрчил гаргасан. Долоо. Төлбөр хариуцагч Э.Бөхтулга /Жаргалант сумын ЗДТГ/ 1.    Жаргалант сумын  хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн санал аваагүй  ажлыг хурлаар батлан эрэмбэлж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж, 129,5 сая төгрөгийн зөрчилтэй ажиллажээ. 2.    Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 43-р тушаалаар ОНХС-аар санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын төрөлд огт тусгагдаагүй 4 ажлыг Иргэдийн хурлаар батлан эрэмбэлж гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгон санхүүжүүлж 15,8 сая төгрөгийн зөрчил гаргажээ. Найм. Төлбөр хариуцагч С.Даваасүрэн /Хот байгуулалт, барилга захиалагчийн алба/ 1.    Уртбулаг багийн амралт чөлөөт цагийн талбай тохижуулах ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй байхад хийгдээгүй ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаас 4,5 сая төгрөгийн санхүүжилт, Эрдэнэ, Их залуу, Наран багийн амралт чөлөөт цагийн тоглоомын талбай байгуулах ажлууд хүйтний улиралд чанаргүй хийгдсэн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж санхүүжилт олгосон учир 46,7 сая төгрөгийн зөрчилтэй ажиллажээ. 2.    Орон сууцнуудын дээвэр засварын 33 ажил хийгдсэн бөгөөд явцыг тулгахад 2014 онд хийгдсэн зарим ажлууд үр дүнгүй хийгдэж, “Фүжи Алтай” ХХК-ийн гүйцэтгэсэн Дэнжийн байрны 2 блокын дээврээс ус гоожиж, чанаргүй ажил хийгдсэн. 3.    Барилга угсралт, засварын ажлын гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй хийгдсэнээс төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдаж, Говил багийн гудамжны гэрэлтүүлгийн ажил хугацаа хоцорч одоо хүртэл дуусаагүй байна. 4.    Хэлцлийн гэрээг үнэн зөв дүгнэдэггүйгээс хугацаа хоцорсон ажлуудад алданги тооцож санхүүжүүлэх талаарх мэдээллийг санхүүжилт олгох эрх бүхий байгууллагуудад хүргүүлээгүй байна. 5.    Хяналтын инженерүүдийн ажлын гүйцэтгэлд дотоод хяналт хэрэгжүүлдэггүйгээс хяналт муу, үр дүнгүй хийгдэж, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан байна. Аудитын байгууллагын дээрх шалгалтын дүнгээс харахад, нийт найман байгууллагын удирдах албан тушаалтны нэр дээр хариуцлага тооцох зөрчил илэрсэн байна. Хамгийн олон тооны зөрчлийг Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн нар тус бүр таван удаагийн зөрчлөөр тэргүүлжээ. Зөрчлийн мөнгөн дүнг харьцуулахад, улс болон орон нутгийн төсөвт хамгийн их буюу нэг тэрбум 825 сая төгрөгийн зөрчил гаргаснаар И.Баасанжав магнайлж, удаахь байрыг аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн нэг тэрбум 372,9 сая төгрөгийн зөрчилтэйгөөр удаалсан нь анхаарал татахаар байгаа юм. Мөн төрийн байгууллагын шалгалтаас дүгнэхэд, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нар болох И.Баасанжав, Э.Бөхтулга нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дийлэнхийг иргэдээс санал авалгүй, өөрсдийн дураар хийсэн байна. Багийн Иргэдийн нийтийн хурлаар хоолойгоо сөөтөл хэдэн хүн ярьж “манай багт ийм зүйл хийж өгнө үү” гэсэн санал гаргаж бөөн чирэгдэл болдог нь жүжиг тавьдаг байсныг илтгэнэ. Мөн хийгээгүй болон дуусаагүй ажлын гүйцэтгэлийн төлбөрийг бүрэн гаргаж өгдөг нь төрийн байгууллагын дарга нар хувийн компаниас санхүүгийн хувьд хараат болсныг гэрчлэх бус уу. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, барилга, засвар нэрээр иргэдийн нэрийг барьж, албан тушаалтнууд хөлжсөөр, төрөөс төрж буй тэрбумтнуудын эгнээг манай аймагт нэмсээр байгааг бид баримттай хүргэлээ. Бэлтгэсэн М.Мөнх
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах