Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card

“ЭЭН”, “Хараа сүмбэр” компаниудад гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс “ЭЭН”, “Хараа сүмбэр” компанитай ажлын хэсгийн хурлыг хуралдуулж улмаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн “Их хаадын цуваа” компанийн төслийн захирал болон гүйцэтгэх захиралтай хамтарсан Ажлын хэсэг хуралдан гэрээ шинэчилсэн загварыг бэлэн болгожээ. Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс  “Чухал трейд” ХХК-ний нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосноор Аймгийн Засаг даргын 2014 оны А/597 дугаар захирамж хүчинтэй хэвээр үлдлээ. -“Максима консалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй  аймгийн ЗДТГ-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, нэхэмжлэлийг гардан авч холбогдох тайлбарыг хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд иргэдээс ирсэн дөрвөн өргөдлийг шийдвэрлэж хариуг нь өгчээ. Энэ хугацаанд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Цагдаагийн газар болон  Баян-Өндөр  сумын ЗДТГ-т албан бичиг хүргүүлсэн байна. М.Мөнх
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card