МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
100 монгол, 100 орос залуу гадаадад аялах эрхээр шагнуулав
100 монгол, 100 орос залуу гадаадад аялах эрхээр шагнуулав
Баяжуулах фабрикийн өргөтгөлийг хүлээн авах ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байнгын харилцагч, бизнесийн түнш байгууллага Худалдаа хөгжлийн банкнаас уурхайчдад нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, орлогч захирал Н.Орхон нар банкныхаа 25 жилийг ойг тохиолдуулан, мөн үйлдвэр банк хоёрын зах зээлийн 25 жилийн түншлэл, үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг өндрөөр үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 100 монгол, 100 орос залууг Сингапур улсад аялах эрхийн бичгээр шагнасан “Сертификат”-ыг үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, нэгдүгээр орлогч захирал И.В.Рой нарт гардуулсан юм. Энэ үеэр Б.Мэдрээ хэлсэн үгэндээ “Энд би нэг бяцхан түүх яримаар байна. 1998 оны үед Д.Дорлигжав захиралтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 1325 ам.доллар хүртлээ унаж, үйлдвэр алдагдалд орж болох байсан тэр үед манай банкнаас зээл авахыг хүссэн юм. Үйлдвэрийн хүссэн зээл нь 6 сая ам.доллар. Гэтэл бидэнд 3 сая ам.доллар байдаг. Ийм хүнд хэцүү цагт бид үйлдвэрийн нөхдүүдтэйгээ ярилцаад тэр үед манай улсад төдийлөн хэрэгжээгүй байсан Векселийн хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж байсныг эргэн санахад таатай байна. Бидний хамтын ажиллагаа Монгол улсад өмнө нь банкны системд ашиглаж байгаагүй Вексэлийн хуулийг хэрэгжүүлж зээлийн асуудлаа шийдэж байсан түүхтэй” хэмээсэн юм.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ