МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн албан хаагчийг хөнөөсөн этгээд сэтгэцийн өөрчлөлттэйг тогтоожээ
Төрийн албан хаагчийг хөнөөсөн этгээд сэтгэцийн өөрчлөлттэйг тогтоожээ
Өнгөрсөн намар манай аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн ажилтан эмэгтэй албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг үйлдэгч сэжигтэн Б-гийн сэтгэцийн байдал эргэлзээтэй, тодорхойгүй байсан тул хэргийг мөрдөн байцаалтанд дахин буцааж байсан. Энэ сарын 12-нд уг хэргийн шүүх хурал сум дундын 14 дүгээр шүүхэд болж, шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна. Уг хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд болсон бөгөөд Статистикийн хэлтсийн ажилтан эмэгтэйг албан үүргээ гүйцэтгэж явахад нь Цагаанчулуут багийн 46-102 тоотод оршин суугч Б гэртээ дээрх хэргийг үйлдсэн. Төрийн албан хаагчийг удаа дараа хутгалан амь насыг нь онц харгис хэрцгийгээгээр хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээд болох Б нь сэтгэцийн өөрчлөлттэй эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэхийг тодруулахаар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байсан. Уг хэргийг аймгийн Прокурорын газраас шүүгчдэгч Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ. Сум дундын 14 дүгээр шүүх хэргийг хянан хэлэлцээд Б-д эрүүгийн Байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү харамсалтай хэргээс харахад, төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа галзуу солиотой хүмүүсийн гарт амиа алдаж байгаа нь сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст тавих эрүүл мэндийн байгууллагын хяналт сул байгааг бидэнд мэдрүүллээ. Мөн төрийн байгууллага тухайн ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхийг шаарддаг ч амьд явах баталгааг нь хангасангүй. Талийгаач бүсгүйн арван настай хүүгийн асран хамгаалагчаар төрсөн эгч, хүргэн ахыг нь тогтоож, хохирогчийн 36 сарын тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээжээ. Албан ажлаа гүйцэтгэж явсан цэл залуухан бүсгүй галзуу хүний гарт амиа алдахад, төрөөс 36 сарын цалингаас өөр юу ч өгдөггүй хуулийн заалттай монголын төр алба хаагчдынхаа амь насыг хэзээ бүрэн хариуцдаг болох вэ.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ