Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Зэст багийн Засаг даргаар М.Энхцэцэг томилогдов

Зэст багийн Засаг даргаар М.Энхцэцэг томилогдов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Зэст багийн ИНХ өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, багийн Засаг даргаа сонгосон байна. Хуралд багийн 320 орчим иргэд оролцож ирц хангалттай бүрдсэн учир хурал хүчин төгөлдөр үргэлжилсэн байна. Багийн Засаг даргад М.Энхцэцэг, Б.Цолмон нар нэр дэвшиж, таван хүний бүрэлдхүүнтэй тооллогын комисс ажиллажээ. Багийн Засаг дарга сонгох санал хураалтад 299 хүн саналаа өгсөнөөс хүчингүй хуудас хоёр ширхэг, нийт сонгогчдын 50,8 хувь нь нэр дэвшигч М.Энхцэцэгийг дэмжсэн байна. Харин 48,5 хувь нь  нэр дэвшигч Б.Цолмонд саналаа өгчээ. Ийнхүү иргэдийн дийлэнх хувийн саналаар М.Энхцэцэг Зэст багийн Засаг даргаар сонгогдсон тухай багийн ИНХ-аас тогтоол гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад өргөн барихаар боллоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card