МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар саналаа илэрхийлэв
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар саналаа илэрхийлэв
Аймгийн Нутгийн удирдлагын ордонд “Ардчилсан Үндсэн хууль-иргэдийн санал, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан төвийн бүсийн Ардын их хурлын депутатууд цуглаж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Орхон, Дархан-Уул, Төв, Булган, Дундговь, Баянхонгор аймгаас сонгогдсон АИХ-ын депутатууд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцов.   Хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал- Нутгийн өөрөө удирдах байгууллага”, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга асан, АИХ-ын депутат Д.Тогооч “Хотын статусыг Үндсэн хуулийн нэмэлтэд оруулах үндэслэл, шаардлага”, “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал, АИХ-ын депутат Д.Мандах “Үндсэн хуулийн нэмэлтэд оруулах санал дүгнэлт” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлэгт  оролцогчид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгох, Эрдэнэт, Дархан хотуудын статусыг сэргээх асуудлаар үг хэлж тодорхой саналууд гаргалаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа энэ үед ийм зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцолж байлаа. Оролцогчдоос гарсан саналуудыг нэгтгэж УИХ болоод холбогдох ажлын хэсэгт хүргүүлэх юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Орхон аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэг өөрийн биеэр оролцож чадаагүй ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар санаа бодлоо илэрхийлж тодорхой санал дэвшүүлж мэндчилгээ ирүүлснийг аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Доржпүрэв уншиж танилцууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг аймгийн ИТХ, “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны Орхон аймгийн салбараас хамтран зохион байгуулсан юм. М.Мөнх
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ