А.Ананд дараагийн башёд барилдана
Мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна Какурюү М.Ананд сүүлийн хоёр сарын башёд зүүн мөрний гэмтлийн улмаас барилдаагүй билээ. Гэмтлээ бүрэн эдгээж байж бүрэн хүчээрээ барилдахыг хүссэн Какурю М.Анандыг Мэргэжлийн сумогийн холбоо ч шахалгүйгээр гэмтлээ бүрэн эдгээх нь зөв гэж үзсэн юм.
Тэгвэл Какурюү М.Анандын гэмтэл бүрэн эдгэх шатандаа орсон тул ирэх долоодугаар сарын Нагоя башёд барилдана гэдгээ амласан байна.
Эх сурвалж: new.mn