Манай эмэгтэй Жүдочид аваргаллаа
Дэлхийн шилдэг жүдочдын "World masters" тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг аваргаллаа.
Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа тэргүүлсэн юм. Ийнхүү тэрбээр "World masters"-ын хошой аварга болж буй юм.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар нар хүрэл медалийн тавцанд зогслоо.
Эх сурвалж: new.mn