Нацү башё өнөөдөр эхэлнэ
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өнөөдөр Токио хотноо эхэллээ. Макүүчи буюу дээд зиндаанд барилдах 42 бөхийн 17 нь гадаадынх.
Тодруулбал, Монголоос энэ сарын тэмцээнд 25 бөх барилдахаас 10 нь дээд зиндаанд үч үзнэ. Гуравдугаар сарын башёг зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд Нацү башёг мөн өнжөөд байна.
Өмнөх башёг 13 даваа, 2 унаатай өндөрлүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд 14-ээс дээш давбал озэки цол олгохыг Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос амлаад байна.
Эх сурвалж: new.mn