Манай жүдочид Гран прид өрсөлдөж байна
Олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн "Загреб Гран при" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд М.Бундмаа нар барилдсан юм.
Хорватын Загреб хотноо болж буй олимпын эрх олгох энэхүү тэмцээнд манай улсын 11 жүдоч олимпын эрхийн оноо авахаар зорьсон. Тус тэмцээнд дэлхийн 55 орны эрэгтэй 256, эмэгтэй 178 жүдоч өрсөлдөж байна.
Эх сурвалж: new.mn