Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3598.76 EUR 4002.72▼ CNY 539.79▲ RUB 44.69▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card

Андрес Любицийн талаар дахин нэг баримт дэлгэгдлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Германы иргэний агаарын тээврийн 150 зорчигчтой “Airbus 320” онгоц Альпийн нуруунд осолдсон харамсалтай хэрэг гарсан бөгөөд ослын гол буруутанг тус онгоцны хоёрдугаар нисгэгч Андрес Любици гэж таамаглаад байгаа юм. Учир нь ослын газраас олдсон хоёр хар хайрцаг хэргийн гол буруутанг Андрес Любицийг хэмээн баталж байгаа билээ. Тодруулбал онгоцны хар хайрцгийн бичлэгээс үзэхэд тэрбээр онгоцны ахмадыг ариун цэврийн өрөө явсны дараа нисгэгчийн бүхээгийг түгжиж, улмаар онгоцыг автоматаар доошлуулах товчийг дарсан хэмээн таамаглаж байгаа билээ. Тэгвэл Андрес Любицтэй холбоотой дахин нэг ноцтой баримт илэрсэн байна. Энэ талаар Германы прокурор мэдээлсэн бөгөөд ингэхдээ “Андрес Любиц онгоцны ахмад Патрикийн кофенд хурдан хугацаанд шээс ялгаруулах үйлчилгээтэй химийн бодис хийсэн байх магадлал өндөр байна” хэмээн мэдээллээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card