МЯГМАР
2025.06.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Чулуун дээр мод тарьсан анхны уурхай
Чулуун дээр мод тарьсан анхны уурхай

Эрдэнэтийн уурхайчид, дахин ашиглагдахгүй хоосон чулуулгийн 3 дугаар овоолгыг нөхөн сэргээж, урьдын унаган төрхийг буцаан авчирсан түүх 2007 оноос эхэлжээ. Овоолсон чулуу, хайрганаас  өөр амьд ертөнц байх нөхцөлгүй шороон газрыг  ногоон зүлэг, шинэсэн ой болгон “хувиргах” хэрийн хүний санаанд багтах зүйл биш байх. Хурдан хийгдчих ч ажил бас биш. Тэгвэл өнөөдөр хааш хаашаагаа 36.2 га талбайг эзэлдэг хоосон чулуулгийн гуравдугаар овоолго, байгаль дэлхийдээ ногоон өнгөөр чимэг нэмэх нөхцөл хэдийнэ бүрджээ. Энд улиас шинэс, чацаргана жимсний модод салхины аясаар ханаран найгаж, үнэг хярс туулай, шонхор шувуу гээд есөн зүйлийн амьтад тааваараа нутагшиж байна. Байгаль сэргээд, хөрс ургамал ургаж эхлэхээр ан амьтад хүртэл дагаж амьдардаг зохицолдолгоо нь энэ болой.  Дэлгэр зун цагийн дүр төрх нь яг одоо ийм харагдана.
   “Уурхай байсан газар хайрга шороо, хоосон чулуу л үлддэг гэх ойлголт хэрхэвч байж таарахгүй. Баялагийг нь аваад тийм болгон үлдээх ч учиргүй” гэж гуравдугаар овоолгын нөхөн сэргээлтийн ажлыг санаачлагч, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа хэлсэн. Анх түүнийг энд нөхөн сэргээлт хийх санаагаа танилцуулахад хэн ч итгэхгүй байж. Тэр тусмаа Ил уурхайн ажилчдаас “чулуун дээр яаж ургамал ногоо ургах юм бэ, ажилд садаа болсон төвөгтэй хүн бэ” гэж илт дургүйцэх нэгэн ч таарсан гэдэг. Харин эхэлсэн ажил нь жил гаруй хугацааны дараа үр дүнгээ өгч, хоосон чулуулгийн овоолгын “царай зүс” сайжирч эхлэхэд тэд  хүлээн зөвшөөрчээ. Хамтран ажиллаад ч эхэлж. Нөхөн сэргээлтийн ажил бол нөр их хөдөлмөр зүтгэлийн үр шим. Чулуу асгасан газрыг эхлээд тэгшилнэ. Дараа нь техникийн нөхөн сэргээлт хийж, 70-80 сантиметрийн зузаантай хөрс шинээр дэвсэнэ. Энэ бүхэнд техник хэрэгсэл, ажиллах хүчин, цаг хугацаа гээд маш их зүйл шаардагдах нь ойлгомжтой. Эхэн үед бэрхшээл мундахгүй байв. “Ажил их, норм төлөвлөгөө биелэхгүй байхад юун чулуулгийн овоолго дээр ажиллах, замын тоос босоод байхад юун тэнд усалгаа хийх вэ”  гээд газар шороо тэгшлэх том оврын техникүүд олдохгүй байх үе ч их гарна. Гэсэн хэдий ч тэр бүхэнтэй  зөвшилцөж, ойлголцож  ажилласаар зорьсондоо хүрснээ О.Эрдэнэтуяа дарга болон түүний багийнхан сэтгэл өндөр ярьдаг. Бас  нөхөн сэргээх ажлыг хамгийн их дэмжиж,  хамтран ажилласан хүн нь тухайн үед Ил уурхайг удирдаж байсан Н.Бямбадорж дарга. Аливаад  их сэтгэлтэй, уурхайгаа арван хуруу шигээ мэддэг, ирээдүйг том харж чаддаг хүний хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг урагшлуулахад том хувь нэмрээ оруулсныг нь хэлэх учиртай гэж тэд хэлсэн.

Санаачилга хамгийн чухал. Хаана ямар нөхцөлд байх нь хамаагүй, хэдэн хүнтэй байх ч  хамаагүй зориглоод эхлүүлсэн байхад заавал үр дүн гарна. Харин гарсан үр дүнг цаашид сайжруулж авч явахад мэрийлт хэрэгтэй. Энд арав гаруйхан сантиметрийн урттай үрийн суулгац суулгаж, анхны модоо тарьж байсан бол жил бүр талбайнхаа хэмжээг нэмсээр өнөөдөр 38 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр өндөрлөг, салхины эрч ихтэй, хоосон чулуулагтай газарт мод тарьж, шинээр нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны уурхай болж буйг тэмдэглэх нь зүйтэй.
   Тарьсан мод зүлгээ байнгын арчилж тордох гэдэг бол нөхөн сэргээлтийн ажлын “ амин сүнс”. Энэ ажлаа Байгаль орчныхон, Ил уурхай, Эко Монгол Эрдэнэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хийдэг.  Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэх бас нэг гол хүч нь Эко Монгол Эрдэнэ сургуулийн үе үеийн оюутан, төгсөгчид. Тус сургууль байгаль орчны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Эко Ази дээд сургуулиас салбарласан төв юм. Оюутнууд өөрсдөө хөрсөө судлаад, мод суулгац тарьж, арчилж буй нь том дадлага болдог. Энд хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажлаар дамжиж, маш олон байгаль орчны мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарчээ. Тэдний нэг “бүтээгдэхүүн” нь Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт мониторингийн албаны дарга Ж.Жавхланбат. Байгалийг хэрхэн сэргээж болдогийг “нүдээр харж, гараар барьсан” хүний хувьд тэр ажилд орсон даруйдаа буюу 2013 оноос “ Ногоон төгөл” төслийг санаачилжээ. Үр дүнд нь үйлдвэрийн бүс рүү ороход угтдаг “Ногоон төгөл” өнөөдөр жинхэнэ утгаараа ойн төгөл болохуйц олон мянган мод үрсэлгээг тордож, ургуулж байна. Олон олон хүмүүсийг  мод тарих хоббид  “уруу татах” болжээ. Тэнд 25 төрлийн 12 мянган мод ургаж, ховор сонин жимс боловсорно. Энэ олон өгөөжийг бодохоор Эрдэнэт амьд байгаль дунд оршдог уурхай гэж нэрлэмээр.

“Манайхан гол төлөв “мод тарих амархан” гэдэг. Амархан байж болно, гэхдээ арчилж ургуулна гэдэг хэцүү. Уйгагүй хөдөлмөр шаардана. Сэтгэл зүтгэлээ шингээнэ. Нөхөн сэргээлт хийгдсэн энэхүү өргөн уужим газарт спортын талбай бий болоосой гэж хүсдэг. Гадна дотны зочид энд гольф тоглож, цэвэр агаар амьсгалж, Эрдэнэтийн уурхайг дээрээс нь тольдоосой гэж төсөөлдөг. Хүсэл мөрөөдлөө дотроо төсөөлөөд, зураглалаа гаргах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ ажил болгохын төлөө зүтгэх ёстой” гэж О.Эрдэнэтуяа дарга дараагийн зорилтоо тодорхойлсон. Түүний багийнхан үйлдвэрийн бүс дэх нөхөн сэргээлтээс гадна Орхон аймгийн Баян-Өндөр уулын 145 га талбайд дүйцүүлэн хамгаалах ажил энэ хавар эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Уурхайчид Баян-Өндөр уулын энгэрт 400 орчим мод тарьжээ. Дүйцүүлэн хамгаалах ажил Сэлэнгэ амралтын баазад үр дүнтэй үргэлжилсээр. Монгол Улсын хэмжээнд нэн ховордсон амьтад, тарвага, халиун бугын илий, зэрлэг гахай, цацагт хяруул, тахиа галуу нугас гээд ой тайга, хээр талд л харж болох ан амьтад хэдийнэ энд нутагшин, “байраа” олжээ.  
   Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хариуцан хийх бүх ажил нь чухал бас “том”. Цагаан тоос дарах, “Ногоон ус”-ыг дахин ашиглах, агаарын бохирдол бууруулах, үйлдвэрийн ажиллагсад болон бүс нутгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хог хаягдал, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, хяналт гээд Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд барих, хүрээлэн буй орчныг хамгаалах тун чухал, нарийн асуудлууд энэ хэлтсийн чиг үүрэг нь болдог. Нөгөө талаас, байгаль орчноо хамгаалах талаар сургалт сурталчилгаа, нийгэмд хандах хандлага, ирээдүй үеийнхээ байгаль хайрлах үзлийг төлөвшүүлэх зэрэг ажлууд үндсэн зорилтын нэг нь. Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Аялал жуулчлалын цогцолбор, Сэлэнгэ амралтын баазын дэргэд  Ногоон хөгжлийн төвийг Ерөнхий захирлын санаачилгаар байгуулж байна. Энэ төвийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн олон улсын жишиг болох зорилттой ажиллах юм. 
   Хоосон чулуулгийн гуравдугаар овоолго бол уг нь манай үйлдвэрийн бүс дэх “ажлын байр”. Эндээс уурхай тэрүүхэн дор, хүдэр зөөсөн белазууд тасралгүй давхилдаж харагдана. Харин овоолгын талбай  тэр чигтээ ногоон зүлэг, модот шугуй, амьтад, цэцэг навч, жимсний бут. Эгээ л хүний гар хүрч байгаагүй, эзгүй онгон байгалийн тал хээр нутаг гэлтэй. Энэ дүр төрх нь Эрдэнэт уурхайчдын нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, түүнд шингэсэн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн тод мөр буй.

“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Их залуу, Рашаант багт мэдээлэл холбооны  худаг сувагчлал хийх /1.1 км/,  шилэн кабель татаж орон нутгийн буюу төрийн үйлчилгээний байгууллагуудыг  цахим сүлжээнд холбож барих ажил
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх