Альпын нуруунд сүйрсэн онгоцыг хакердсан гэв
Германы иргэний агаарын тээврийн 150 зорчигчтой “Airbus 320” онгоц Альпийн нуруунд осолдсон харамсалтай хэрэг гарсан бөгөөд ослын гол буруутанг тус онгоцны хоёрдугаар нисгэгч Андрес Любици гэж таамаглаад байгаа юм. Учир нь ослын газраас олдсон хоёр хайрцаг хэргийн гол буруутанг Андрес Любицийг хэмээн баталж байгаа билээ.
Тэгвэл Germanwings” компанийн “Airbus A320” онгоцыг хакерууд хакердсан байх магадлалтай гэж нисэхийн шинжээчид мэдээлсэн байна. “Airbus A320” онгоц уул мөргөж осолдохдоо хурдаа нэмэн доошилсныг тогтоосон ба энэ нь нисгэгчийн санаатай үйлдлээс гадна өөр олон шалтгаантай байж болохыг “Indigo” сансрын компанийн тэргүүн Мэтт Андерсон хэлжээ. Онгоцны жолоодлогын системийг программ эвсэл цахилгаан соронзон шугам ашиглан хакердсан байх боломжтой гэв.
Харин шинжээчид дээрх мэдээллийг хоёрдугаар нисгэгчийг хамгаалах гэсэн утгагүй арга хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: new.mn