Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3598.76 EUR 4002.72▼ CNY 539.79▲ RUB 44.69▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card

Жохарыг 30 зүйл ангиар буруутгаж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Бостоны марафон гүйлтийн үеэр бөмбөг дэлбэлж олон хүний амь нас хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Жохар Царнаевийн шүүх хурал үргэлжилж байна. Тангарагтны шүүхийн гишүүд Царнаевийг 30 зүйл ангиар буруутгаж байна. Энэ ч үүднээс Прокурор түүнд ялын дээд хэмжээг оноохоор төлөвлөж байгаа аж. Гэхдээ энэ шийдвэрийг дараагийн шүүх хурлын үеэр хэлэлцэх юм. Харин Царнаевийн өмгөөлөгчид түүнийг буруутай гэдгийг үгүйсгэхгүй байгаа ч түүнд цаазаар авах ял оноохыг эсэргүүцэж байна. Бостоны марафон гүйлтийн үеэр ах дүү Царнев оролцогчдын дунд бөмбөг тэсэлж, 23 настай Кристул Кемпелл, найман настай Мартин Ричард, 23 настай Линзу Лу болон Бостон хотын цагдаагийн ажилтан 33 настай Сеан Колин нар амь үрэгдэж, 260 гаруй хүн шархтсан билээ. Мөн 50 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон юм. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card