Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3598.76 EUR 4002.72▼ CNY 539.79▲ RUB 44.69▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card

Өнгөт арьстанг буудсан цагдаа бүх насаараа хоригдож магадгүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
АНУ-ын Өмнөд Каролин мужийн Хойд Чарльзтон хотод өнгөрсөн бямба гарагт цагдаагийн албан хаагч Майкл Слагер өнгөт арьстан Уолтер Скотыг найман удаа буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хэрэг гарах үед Скотт цагдаагийн цахилгаан бороохойг авч, зугтаасан учир Майкл гал нээсэн хэмээн мэдэгджээ. Тэгвэл Скотт амиа алдсан үеийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, гол буруутан нь цагдаагийн ажилтан болох нь тогтоогдсон юм. Хэрвээ цагдаагийн ажилтан Скоттын аминд санаатайгаар хүрсэн бол бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж магадгүй аж. Түүний шүүх хурал ирэх сарын 22-нд болно. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card