Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3598.76 EUR 4002.72▼ CNY 539.79▲ RUB 44.69▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card

Америк цагдаа өнгөт арьст иргэнийг найман удаа буудан хөнөөжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
АНУ-ын Өмнөд Каролин мужийн Хойд Чарльзтон хотод өнгөрсөн бямба гарагт цагдаагийн албан хаагч  хар арьстан иргэний амь насыг найман удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Амиа алдсан Уолтер Скот 50 гаруй насны хүн байсан бөгөөд түүнийг олон удаа шүүхэд дуудсан боловч ирэлгүй зугтсаар байжээ. Харин өнгөрсөн бямба гарагт цагдаагийн ажилтан түүнийг барих үеэр тэрбээр зугтахыг оролдож цагдаагийн цахилгаан бороохойг нь аван зугтсан бөгөөд уг бороохойг цагдаа руу чиглүүлэх үед тэрбээр айсан учраас Скотт руу буудсан хэмээн мэдэгджээ. Гэвч тухайн үеийн дүрс бичлэгээс цагдаагийн албан хаагч худал ярьсан нь тодорхой болжээ. Дүрс бичлэгт цагдаагийн албан хаагч Скотт зугтахыг оролдох үед Слагер таван метр орчмын зайнаас долоон удаа буудсан ба үүний дараа дахин нэг удаа нуруу руу нь буудаж амийг нь хөнөөсөн нь тодорхой бичигдсэн аж. Одоогоор хойд Чарльзтон хотын цагдаагийн албан хаагч Майкл Слагерийг мягмар гарагт баривчилсан байна. Түүнийг хүний амь хөнөөсөн гэж буруутгаж байгаа аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card