Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв 2026.10.29 Бага зэргийн цас Орхон -7° / 4° USD 3598.76 EUR 4002.72▼ CNY 539.79▲ RUB 44.69▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card

ОХУ Цагаан ордны сүлжээг хакердав уу

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Цагаан ордны сүлжээнд хакерууд нэвтэрч зарим мэдээллүүдийг олж авсан тухай албаны хүмүүс мэдэгджээ. Тэдгээр хакерууд нууцлалгүй сүлжээнд нэвтэрч, Ерөнхийлөгчийн ажлын хуваарийн талаарх мэдээллийг олж авсан байна. Дээрх материалууд нууцлалын зэрэглэлд багтахгүй ч гадаадын тагнуулуудын хувьд ач холбогдолтой материалын тоонд багтдаг байна. Уг мэдээллийн тусламжтай Ерөнхийлөгчийн байршлыг тогтоож, улмаар амь насанд нь халдах эрсдэлтэй байдаг ажээ. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Цагаан ордон Ерөнхийлөгчийн тамгын газрын нээлттэй сүлжээнд сэжигтэй үйлдэл гарсныг анзаарсан бөгөөд уг үйл явдалтай холбоотойгоор Холбооны мөрдөх товчоо, Нууц алба, АНУ-ын Тагнуулын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн ажээ. Цагаан ордны сүлжээнд нэвтэрсэн хакерууд хэдийгээр ул мөр үлдээхийг хүсээгүй ч зарим нэг код болон тэмдэг нь Оросын Тагнуулын байгууллагын кодтой таарч байгаа гэнэ. Одоогоор АНУ-ын Төрийн департмент болон ОХУ-ын Элчин сайдын яамнаас уг үйл явдалтай холбоотой албан ёсны мэдэгдэл өгөөгүй байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card