Г.Эрхэмбаяр аварга түрүүллээ
Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаан улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр хоёрдохоо түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.
Эх сурвалж: new.mn